SKIP TO MAIN CONTENT

SBS Examines: Тэд ажлын байрыг нь хиймэл оюун ухаан орлосон гэв. Танд ч бас тохиолдох боломжтой юу?

The future of work
AI is changing workflows and processes, but experts say its full impact on the future of work is still unclear. Source: Moment RF / Andriy Onufriyenko/Getty Images

Судалгаа, баримтуудаас харахад хиймэл оюун ухаан ажлын байрыг бүрэн орлож байна гэхээс илүүтэйгээр ажлын мөн чанарыг өөрчилж байна. Гэхдээ Австралийн ажиллах хүчинд үзүүлэх нөлөө нь хүн бүрд өөр өөрөөр тусах төлөвтэй байна.


Published

By Mojdeh Kashani

Presented by Khandmaa Ochir

Source: SBS



Skip to podcast episode content

Судалгаа, баримтуудаас харахад хиймэл оюун ухаан ажлын байрыг бүрэн орлож байна гэхээс илүүтэйгээр ажлын мөн чанарыг өөрчилж байна. Гэхдээ Австралийн ажиллах хүчинд үзүүлэх нөлөө нь хүн бүрд өөр өөрөөр тусах төлөвтэй байна.


Натали амаржсаныхаа дараа ажилдаа эргэн ороод удаагүй байхдаа байгууллагын бүтцийн өөрчлөлтийн улмаас ажлаа алджээ.

“Яг л дотор харанхуйлж, газар цөмрөх шиг болсон” гэж тэр хэлэв.

Тэрээр бүтцийн өөрчлөлтөд хиймэл оюун ухаан тодорхой хэмжээнд нөлөөлсөн гэж үздэг. Мөн хиймэл оюун ухаан ажилтнуудад хэрхэн нөлөөлж байгаагаас илүү бизнесүүдэд ямар боломж олгож байгаад илүү анхаарал хандуулж байна хэмээн тэрээр SBS Examines-д ярьжээ.

Бид хиймэл оюун ухааны талаар ихэвчлэн компаниудын өнцгөөс ярьдаг. Өөрөөр хэлбэл, энэ нь компаниудад юу хийх боломж олгож байна, өсөж хөгжих ямар боломж бий болгож байна гэдэг талаас нь авч үздэг. Харин энэ бүхэн хувь хүмүүст яг ямар нөлөө үзүүлэх вэ гэдэг нь орхигдож байна.

Queensland-ын Технологийн Их Сургуулийн ирээдүйн хөдөлмөрийн орчны судлаач, дэд профессор Пенни Уильямс хиймэл оюун ухаан ажилтнуудад хэрхэн нөлөөлж байгааг одоо ч судалж, ойлгох шатандаа байна гэжээ.

“Хиймэл оюун ухаан ажил хөдөлмөрийг гарцаагүй өөрчилж байна. Гэхдээ одоогоор ажлын байруудыг бүхэлд нь өргөн хүрээнд орлож байна гэдгийг харуулах хангалттай нотолгоо байхгүй” гэж тэр SBS Examines-д хэлэв.

“Харин ажлын даалгаврыг хэрхэн гүйцэтгэж байгаа, ажлын урсгал хэрхэн явагдаж байгаа, мөн хүмүүсийн бүтээмжийн түвшин хэрхэн өөрчлөгдөж байгааг харуулах олон баримт бий.”

Дэд профессор Уильямсын хэлснээр энэхүү шилжилтийн явцад хүн төвтэй байдлыг хангахад засгийн газар, бизнесүүд болон ажилтнууд бүгд тодорхой үүрэгтэй аж.

SBS Examines-ийн энэ удаагийн дугаарт хиймэл оюун ухааны нөлөөгөөр ажил нь өөрчлөгдсөн хүмүүсийн түүхийг сонсож, энэхүү технологи ажил хөдөлмөрийн нөхцөлийг хэрхэн өөрчилж байгаа талаарх сэдвийг хөндлөө.

Та Монгол хэлээр илүү олон подкаст сонсмоор байна уу?

Манай Facebook хуудсыг дагаж, Apple Podcast, Spotify сувагт бидэнтэй нэгдээрэй. Мөн долоо хоног бүрийн Мягмар гарагт 2-3 цагийн хооронд SBS 3-р сувгаар Монгол хэл дээрх хөтөлбөрөө хүлээн авч сонсоорой.


Latest podcast episodes

Follow SBS Mongolian

Download our apps

Watch on SBS

SBS World News

Take a global view with Australia's most comprehensive world news service

Stream now