Австралийн Еврейн Соёл Иргэншлийн Төвийн захирал, дэд профессор David Slucki SBS Examines-т өгсөн ярилцлагадаа антисемитизм нь ерөнхийдөө “Еврейчүүдийг үзэн ядах, эсвэл тэдний эсрэг арьс өнгөөр ялгаварлах үзэл” гэж тодорхойлогддог гэв.
“Энэ нь Еврейчүүдийг доромжилсон үг хэллэг, бэлгэдэл, хоч нэр, хананд бичсэн элдэв зүйлс хэлбэрээр илэрч болно. Мөн тэднийг еврей гэдгээр нь айлган сүрдүүлэх, нийгмийн, соёлын, улс төрийн амьдралаас тусгаарлах хэлбэртэй ч байж болно. Үндсэндээ энэ бүхэн нь Еврейчүүдийг тухайн нийгмийн бүрэн эрхт, эрх тэгш гишүүн байх боломжийг хааж буй явдал юм” гэж тэр хэллээ.
Nomi Kaltmann бол Мельбурнд амьдардаг Orthodox-Jewish эмэгтэй. Тэрээр 2023 оны 10-р сарын 7-ны халдлагын дараа түүний коммунити доторх айдас ихэд нэмэгдсэн гэдгийг хэлж байна.
“Бид одоо ч гэсэн Еврей гэдгээрээ бахархдаг, Еврейчүүдийнхээ ёсоор амьдарсаар байна. Зүгээр л өмнөхөөсөө арай илүү сонор сэрэмжтэй болсон” гэж тэр хэлэв.
“Мельбурн хотын аль ч жүдийн сүмд очиход гадна нь мөргөлчдийг хамгаалахын тулд зэвсэгтэй хамгаалагч зогсож байдаг. Ихэнх Австраличууд Еврейчүүд энэ улсад ийм нөхцөлд амьдардаг гэдгийг сонсоод гайхах байх. Харин надад бол сэтгэл эмзэглэмээр санагддаг. Би ийм байдалд дассан ч, Еврей хүмүүс энэ улсад ингэж амьдрч байгааг хүлээн зөвшөөрдөггүй” гэж тэр хэлэв.
Understanding Hate цувралын энэ дугаарт бид Австрали дахь антисемитизмын өнөөгийн нөлөө, үр дагаврыг хөндөнө.
SBS Hebrew багтай хамтран бүтээв.
Та Монгол хэлээр илүү олон подкаст сонсмоор байна уу?
Манай Facebook хуудсыг дагаарай. Мөн Apple Podcast, Spotify сувагт бидэнтэй нэгдэж болно. Долоо хоног бүрийн Мягмар гарагт 2-3 цагийн хооронд SBS 3-р сувгаар Монгол хэл дээрх хөтөлбөрөө хүлээн авч сонсоорой.