Ш.Бат-Уунай High Talented and Gifted Education хөтөлбөртэй сургуульд сурдаг. Энэ нь сурлага болон спортоор өндөр амжилт гаргаж буй хүүхдүүдийг дэмжих зорилготой Австралийн Засгийн газраас хэрэгжүүлдэг хөтөлбөр юм. Ш.Бат-Уунай хоёр шатны шалгалтад тэнцэж, өөрийн усан спортын ажилтуудаараа энэ сургуульд орж чаджээ.

Монгол улс бол далайд гарцгүй дэлхийн хоёр дахь том улс. Гол мөрөн олон ч далайгаар хүрээлэгдсэн Австралитай харьцуулахад усанд эндэх эрсдэл болон сэлэх чадвар ч бага гэж болно. Ш.Бат-Уунай Монголд төрж өссөн бөгөөд зургаан настайгаасаа А.Тамир /Олимпийн наадамд хоёр удаа оролцсон, МУ-ын 12 удаагийн аварга/ багшийн шавь болжээ.

Australian Pool Rescue Championships 2023 тэмцээний ихэнх тамирчид Австрали хүүхдүүд байсан бөгөөд Бат-Уунай бараг цорын ганц Ази хүүхэд байжээ.











