SBS Examines: “Бүгд үнэ цэнэтэй байхыг хүсдэг”: Хөршүүдийн дундах үзэн ядалт, хуваагдлыг хэрхэн зогсоох вэ?

Carry and Connect Header.png

Carry and Connect бүлэг бүхий л салбарын эрэгтэйчүүдийг цуглуулж, нэгнээ дэмжсэн мэдрэмжийг бий болгодог. Credit: Carry and Connect

Манай нийгмийн эв нэгдэл аюулд оржээ. Гэхдээ олон нийтийн холбоог бэхжүүлснээр харилцаа, итгэлцэл, нийтлэг харьяаллын мэдрэмжийг хөгжүүлэхэд туслах болно.


Scanlon Foundation-ийн хамгийн сүүлийн “Mapping Social Cohesion” тайланд дурдсанаар, коммунити болон иргэний группүүдэд идэвхтэй оролцдог хүмүүс Австралид харьяалагдах мэдрэмж өндөр байх магадлалтайг тогтоосон байна.

Оролцоо өндөр нийгмийн гишүүд бусдад итгэдэг, аз жаргалтай, олон улс орноос ирсэн цагаачдыг хүлээн авах нь Австралийг илүү хүчирхэг болгодог гэдэгтэй санал нэгддэг байна.

Гэхдээ тайлангийн тэргүүн судлаач доктор Жеймс О’Доннелл бүх олон нийтийн бүлэг эерэг нөлөөтэй байдаггүй гэж хэлжээ.

"Нягт холбоотой хөршийн холбоотой байсан ч, тухайн орон нутгийн гаднах хүмүүст ялгаварлан гадуурхах байдал гарч болно," гэж тэрээр онцолжээ.

“Нийгмийн түвшний эв нэгдлийг бэхжүүлэхийн тулд нийгмийн янз бүрийн гарал үүсэлтэй хүмүүсийн хооронд холбогдох ямар нэгэн гүүр байх ёстой.”

Виктория Их Сургуулийн баруун төвийн экстремизм судлаач, дэд профессор Марио Пойкер SBS Examines-д, олон нийтийн болон сайн дурын бүлгүүд хуваагдлыг урьдчилан сэргийлэхэд тусалж чадна хэмээн ярьлаа.
Хүн бүр үнэ цэнэтэй байхыг, хэн нэгэн болохыг, үнэлэгдэж, хүндлэгдэхийг хүсдэг.
“Хэрэв та орон нутагт сайн дурын ажил хийж, нийгэмдээ холбогдсон гэж мэдэрч байвал тодорхой бодлогын шийдвэрүүдэд уурласан хэвээр байж болно, ёс суртахууны гомдолтой байж болох ч түүнийг уур хилэнд хувиргах шаардлагагүй байдаг.,” гэж тэр хэлэв.

“Мөн энэ нь хүмүүсийн хүндлэл, үнэлэмж, нийгмийн холбоо, нийгмийн үнэ цэний хүний хэрэгцээг хангахад тусалдаг.”

‘Understanding Hate’ цувралын энэхүү төгсгөлийн дугаар нь нийгмийн эв нэгдлийг хэрхэн бэхжүүлж, хуваагдлыг урьдчилан сэргийлэх вэ гэх асуудалд төвлөрлөө.

SBS Examines бусад дугааруудыг Монгол хэлээр сонсохыг хүсвэл ЭНД дараарай.

Та Монгол хэлээр илүү олон подкаст сонсмоор байна уу?

Манай Facebook хуудсыг дагаж, Apple Podcast, Spotify сувагт нэгдээрэй. Мөн долоо хоног бүрийн Мягмар гарагт 2-3 цагийн хооронд SBS 3-р сувгаар Монгол хэл дээрх хөтөлбөрөө хүлээн авч сонсоорой.

Share
Follow SBS Mongolian

Download our apps
SBS Audio
SBS On Demand

Listen to our podcasts
Independent news and stories connecting you to life in Australia and Mongolian-speaking Australians.
Find out when and why Mongolians first came to Australia.
Get the latest with our exclusive in-language podcasts on your favourite podcast apps.

Watch on SBS
SBS World News

SBS World News

Take a global view with Australia's most comprehensive world news service