Уй гашуу үнэхээр хэцүү. Хүн бүр, соёл бүр үүнийг өөр өөрөөр мэдэрч, илэрхийлдэг.
Дижитал болон сошиал медиа энэ байдлыг улам төвөгтэй болгож байна хэмээн зарим мэргэжилтнүүд хэлж байна.
RMIT University-ийн Media and Communication сургуулийн багш, профессор Larissa Hjorth хэлэхдээ, сошиал медиа ихэвчлэн богино хэсгүүдийг л түгээдэг бөгөөд бодох, ярилцах орон зай үлдээдэггүй гэсэн юм.
“Нэг аймшигт үйл явдлын тухай удаан гүйлгэн үзэж эхлэхэд алгоритм ижил төстэй зүйлсийг үргэлжлүүлэн харуулдаг. Ингэснээр бүх зүйл үндсэн нөхцөл байдлаасаа тасарч, нарийн утга агуулгаа алдагддаг” гэж тэр хэлсэн байна.
Гэхдээ уй гашуу нь үнэндээ хүмүүсийг нэгтгэх хүч болж чадна гэж SBS Examines-т өгсөн ярилцлагадаа тэр хэлсэн.
Уй гашуу болон итгэл найдвар хоёр хоорондоо маш гүнзгий холбоотой.Professor Larissa Hjorth, RMIT
Үндэсний хэмжээний уй гашуу болон хагацлын дэмжлэгийн үйлчилгээ болох Grief Australia-ийн гүйцэтгэх захирал Christopher Hall-тай ярилцлаа.
Тэрээр уй гашуугаа илэрхийлэх соёлын “зөв” нэг стандарт гэж байдаггүй. Гэхдээ Австралийн үндсэн соёл олон соёлт нийгэмлэгүүдээс суралцах зүйл бий гэж хэллээ.
Барууны нийгэмд аз жаргал, бүтээмжийг илүүд үзэж, аливааг тавьж явуулаад цааш явах ёстой гэх үзэл давамгайлах хандлагатай.Christopher Hall, Grief Australia
SBS Examines баг Bondi Beach-д очиж, тэнд алхаж буй хүмүүстэй тэдний уй гашууг туулсан замнал, уй гашууг илэрхийлэх соёлын онцлог, мөн сошиал медиа энэ үеийг даван туулахад хэцүү болгож байгаа эсэх талаар ярилцлаа.
SBS Examines-ийн энэ дугаарт бид австраличуудаас тэд хэрхэн уй гашууд автдаг, мөн нийгмийг талцуулдаг үйл явдлуудын үед уй гашуу биднийг хэрхэн нэгтгэж чадах талаар асууж байна.
SBS Examines бусад дугааруудыг Монгол хэлээр сонсохыг хүсвэл ЭНД дараарай.
Та Монгол хэлээр илүү олон подкаст сонсмоор байна уу?
Манай Facebook хуудсыг дагаж, Apple Podcast, Spotify сувагт нэгдээрэй. Мөн долоо хоног бүрийн Мягмар гарагт 2-3 цагийн хооронд SBS 3-р сувгаар Монгол хэл дээрх хөтөлбөрөө хүлээн авч сонсоорой.





