Та хос хэлний чадвараа ашиглан бусдад туслах талаар бодож үзсэн үү? Орчуулагч, хэлмэрчийн мэргэжил танд тохирч болох юм. Австралид та TAFE сертификатаас эхлээд Магистрын түвшин хүртэл суралцаж, дараа нь сертификат авч мэргэжилтнээр ажиллах боломжтой. Энэ дугаарт хэрхэн орчуулагч, хэлмэрч болох талаар мэргэжилтнүүдийн туршлагыг хүргэх болно.
Гол агуулга:
- Австралид орчуулагч, хэлмэрчийн (T&I) мэргэжилд хүрэх тодорхой бүтэц бүхий зам бий.
- Энэ салбарт ажиллахын тулд хүн бүр NAATI-ийн шалгалтад заавал хамрагдах шаардлагатай.
- Орчуулагч, хэлмэрчийн шалгалтыг тус тусад нь өгдөг.
- NAATI нь англи хэлний мэдлэгийг IELTS-ийн 6 түвшинд байхыг шаарддаг.



NAATI website сайтаас орчуулагч, хэлмэрч болох замнал, шаардлага болон шалгалтын талаарх бүх мэдээллийг авч болно.
Та Монгол хэлээр илүү олон подкаст сонсмоор байна уу?
Манай Facebook хуудсыг дагаж, Apple Podcast, Spotify сувагт бидэнтэй нэгдээрэй. Мөн долоо хоног бүрийн Мягмар гарагт 2-3 цагийн хооронд SBS 3-р сувгаар Монгол хэл дээрх хөтөлбөрөө хүлээн авч сонсоорой.






