Австрали хүн байна гэдэг нь юу гэсэн үг вэ? Улс төрийн хүрээний хэлэлцүүлэгт иргэншлийг тухайн хүн нийгэмд харьяалагдах эсэхийг тодорхойлох хэмжүүр мэтээр ашиглах нь бий. Гэвч дэлхийн улс орнуудын иргэншлийн хууль, журам, нөхцөл нь энэ асуудлыг үүнээс хавьгүй их нарийн төвөгтэй болгодог.
Хенриетт Нидерландаас Австралид шилжин ирснээсээ хойш 20 жилийн турш Австралийг өөрийн гэр хэмээн дуудсаар ирсэн.
Байнгын оршин суугчийн хувьд Хенриетт Австралид хугацаагүйгээр амьдрах, ажиллах, суралцах, Medicare-д бүртгүүлэх, үл хөдлөх хөрөнгө худалдан авах банкны зээлийн хүсэлт гаргах, шаардлага хангасан төрөл саднаа байнгын оршин суугч болоход нь sponsor болох, мөн Австралийн иргэншил хүсэх эрхтэй.
Гэхдээ Хенриеттийн хувьд Австралийн иргэншил авбал Нидерландын иргэншлээсээ татгалзах шаардлагатай болох тул иргэншил хүсэхгүй хэмээсэн байна.
Нидерланд улс давхар иргэншлийг хязгаарладаг. Тиймээс Хенриетт Австралийн иргэн болбол Нидерландын иргэншлээ автоматаар алдах юм.
“Би Австралид ганцаараа амьдардаг. Миний хайртай хүмүүс Нидерландад бий. Хэрэв би Нидерландын иргэншлээсээ татгалзаад, дараа нь өндөр настай эцэг эхийгээ асрах эсвэл өөр ямар нэг шалтгаанаар буцаж очих шаардлагатай бол тэнд гурван сараас илүү хугацаагаар байж чадахгүй болно” гэж тэр SBS Examines-д ярьжээ.
Энэ дугаарт бид яагаад зарим цагаач хүмүүс Австралийн иргэн болохыг сонгодог, харин зарим нь яагаад иргэншил авахгүй байхаар шийддэг талаар хүргэж байна, мөн иргэншил гэж үнэн хэрэгтээ юу гэсэн утгатай талаарх асуултыг хөндсөн юм.
Энэ дугаарыг SBS Dutch болон SBS Cantonese-тэй хамтран бэлтгэв.
Та Монгол хэлээр илүү олон подкаст сонсмоор байна уу?
Манай Facebook хуудсыг дагаж, Apple Podcast, Spotify сувагт бидэнтэй нэгдээрэй. Мөн долоо хоног бүрийн Мягмар гарагт 2-3 цагийн хооронд SBS 3-р сувгаар Монгол хэл дээрх хөтөлбөрөө хүлээн авч сонсоорой.






