SKIP TO MAIN CONTENT

SBS Examines: Цахимд үзэн ядсан контент тархахаас сэргийлэх нь хэний үүрэг вэ?

Young Asian man connecting with social media network with smartphone
The Australian government has committed to legislating a Digital Duty of Care, which would put the responsibility on the companies to prevent harmful and hateful content. Source: Moment RF / Oscar Wong/Getty Images

Сошиал медиа компаниуд өөрсдийн платформ дахь хор хөнөөл учруулж болох контентыг хэрхэн хянаж, зохицуулдаг талаар Антисемитизм болон нийгмийн эв нэгдлийн асуудлаар Royal Commission-д тайлбар өгчээ. Гэвч мэргэжилтнүүдийн хэлж буйгаар, энэ үйл явц яг хэрхэн явагддаг талаар бидэнд бүрэн мэдээлэл байхгүй хэвээр байна.


Published

By Lera Shvets, Jasmeet Kaur

Presented by Khandmaa Ochir

Source: SBS



Skip to podcast episode content

Сошиал медиа компаниуд өөрсдийн платформ дахь хор хөнөөл учруулж болох контентыг хэрхэн хянаж, зохицуулдаг талаар Антисемитизм болон нийгмийн эв нэгдлийн асуудлаар Royal Commission-д тайлбар өгчээ. Гэвч мэргэжилтнүүдийн хэлж буйгаар, энэ үйл явц яг хэрхэн явагддаг талаар бидэнд бүрэн мэдээлэл байхгүй хэвээр байна.


Queensland-ын Технологийн Их Сургуулийн Дижитал медиа судалгааны төвийн профессор Даниел Ангус SBS Examines-д ярихдаа, сошиал медиа дахь контентын хяналт, зохицуулалтын дийлэнх нь олон нийтэд ил тод бус явагддаг гэжээ.

Мөн Австралийн одоогийн хууль тогтоомжийн дагуу платформууд үзэн ядсан контент тархахаас урьдчилан сэргийлэх үүрэг хүлээдэггүй байна.

Платформууд үндсэндээ хүссэн зүйлээ хийх эрх чөлөөтэй байна.
Профессор Даниел Ангус, Queensland-ын Технологийн Их Сургуулийн Дижитал медиа судалгааны төвийн захирал

Холбооны Засгийн газар Digital Duty of Care буюу цахим орчинд аюулгүй байдлыг хангах үүргийг хуульчлахаа мэдэгдсэн. Ингэснээр хор хөнөөл учруулж болох болон үзэн ядсан өнгө аястай контентыг тархахаас нь өмнө урьдчилан сэргийлэх хариуцлагыг сошиал медиа компаниудад хүлээлгэх юм.

Гэвч уг зохицуулалтыг боловсруулах ажил үргэлжилж байгаа бөгөөд Royal Commission-ын сонсголоор хууль хэрэгжиж эхлэх хүртэл бараг хоёр жилийн хугацаа шаардагдаж болзошгүйг дурджээ.

Энэ долоо хоногийн SBS Examines: Нийгмийн сүлжээнд үзэн ядсан өнгө аястай контент тархахаас сэргийлэх нь хэний үүрэг вэ. Үүнийг ер нь таслан зогсоох боломжтой юу сэдвийг хөндлөө.

Энэ дугаарыг SBS Punjabi-тай хамтран бэлтгэв.

Та Монгол хэлээр илүү олон подкаст сонсмоор байна уу?

Манай Facebook хуудсыг дагаж, Apple Podcast, Spotify сувагт бидэнтэй нэгдээрэй. Мөн долоо хоног бүрийн Мягмар гарагт 2-3 цагийн хооронд SBS 3-р сувгаар Монгол хэл дээрх хөтөлбөрөө хүлээн авч сонсоорой.


Latest podcast episodes

Follow SBS Mongolian

Download our apps

Watch on SBS

SBS World News

Take a global view with Australia's most comprehensive world news service

Stream now