- Австралийн эм, эмчилгээний хяналтын алба (TGA) 18-аас дээш насныханд AstraZeneca-г нэмэлт тунгаар хийхийг түр зөвшөөрлөө.
- Өмнө нь ямар вакцин хийлгэснээс үл хамааран Pfizer болон Moderna вакцинуудыг илүүд үзэн хийлгэж болно гэдгийг мөн TGA онцлон сануулсан байна.
- NSW, Victoria, Queensland болон Tasmania мужуудад нийт 49 хүн COVID 19 халдвараас болж нас баржээ.
- Ойр дотны хүмүүсээ алдсан хүмүүс салах ёс хийх боломжгүй байснаас үүдэн олон гэр бүлүүд эсэргүүцлээ илэрхийлсээр байсан юм. Тиймээс удахгүй эмнэлэгт тавьсан байсныг журамд өөрчлөлт оруулна гэж NWS мужийн сайд Dominic Perrottet хэллээ. Ингэснээр нас барсан, хүнд өвдсөн эсвэл хүүхэд төрүүлсэн хүмүүс дээр жирийн дүрмийн дагуу орж болдог болно.
- NSW-д эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчийн тоо буурсаар байна. Нийт 1,906 өвчтөн байсан бол 1,795 болжээ. Харин эрчимт эмчилгээнд байсан хүний тоо Лхагва гарагт 132, харин Даваа гарагт 137 хүн байсан бол одоо 121 нь эрчимт эмчилгээнд байгаа юм.
- Одоогийн байдлаар NSW-д 1,600 хүн халдвараас болж нас барчихаад байна.
- Victoria мужид өчигдөр 14,863 хүн нэмэлт тунгаа хийлгэснээр тус мужийн 18 дээш насныхны 48 хувь нь 3 дахь тунгаа хийлгэжээ.
- Өнгөрсөн Мягмар гарагт (February 8) New Zealand улсын парламентийн ордны үүдэнд олон зуун хүн цуглаж, вакцин цар тахлын хязгаарлалтуудыг эсэрцүүлэн гудамж талбайг хаан жагсаал хийжээ. Тэд Канадад болсон эсэргүүцлийн жагсаалаас санаа авсан байна.
COVID ТООН МЭДЭЭЛЭЛ:
- NSW мужид 1,795 эмнэлэгт хэвтэж байгаагийн 121 эрчимт эмчилгээнд байна. Нийт 24 хүн нас барж, 10,130 халдвар гарчээ.
- Victoria мужид 543 эмнэлэгт хэвтэж байгаагийн 75 эрчимт эмчилгээнд байна. Нийт 16 хүн нас барж, 9,391 халдвар гарчээ.
- Queensland мужид 6,902 шинэ халдвар бүргэгдэж, 8 хүн нас баржээ. Тэдний 16 нь ахмадын асрах газрын хүмүүс байжээ.
- Tasmania 637 халдвар гарсан бол ACT-д 500 халдвар гарч, нас баралт гараагүй ажээ.
ХЭРЭГТЭЙ ЛИНКҮҮД:
Муж, бүс нутгуудын тусгаарлалт болон хязгаарлалтын тухай мэдээллийг Find out what you can and can't do in your state or territory линкээр орж аваарай.
Австрали дотор болон өөр улсад аялах гэж байгаа бол Information for international travellers линкээр орж мэдээлэл аваарай.
Санхүүгийн тусламж хэрэгтэй байгаа бол Getting help during Covid-19 from Services Australia in language линкээр орж мэдээлэл аваарай.
Муж, бүс нутгуудад шинжилгээ өгөх байршлуудыг доорх линкүүдээс аваарай:
Дархлаажуулалт болон вакцин үйлдвэрлэлийн талаарх анагаах ухааны нэр томъёоны толийг эх хэлээрээ уншихыг хүсвэл энд дарж орно уу.




