COVID-19 UPDATE: АЛБАН ЁСООР ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨӨГҮЙ RAT АВАХГҮЙ БАЙХЫГ АНХААРУУЛЛАА

AAP

Source: AAP

Энэ долоо хоногийн COVID19 холбоотой мэдээллүүдийг багцлан хүргэж байна.


  • Австралийн эрүүл мэндийн салбарын зохицуулагч байгууллага болох Австралийн Эм, эмчилгээний хяналтын алба /TGA/-наас 32 төрлийн түргэвчилсэн оношлуурыг албан ёсоор хүлээн зөвшөөрсөн байгаа. Харин зарим төрлийн оношлуур нь хэрэглэгдэх бүх нэгжүүд дотроо байхгүй, дахин савлан борлуулж байгааг тус газраас анхааруулж, авахгүй байхыг зөвлөжээ. Зөвшөөрөгдөөгүй оношлуур нь TGA-аар үнэлэгдээгүй бөгөөд аюулгүй байдал, үр дүн, чанарын баталгааг хангаагүй гэсэн үг юм гэж тус байгууллагаас мэдэгдлээ. Та дэлгэрэнгүй мэдээллийг TGA-ын вэб сайтаас аваарай.
  • NSW-д вирусын шинжилгээ эерэг гарсан бөгөөд тусгаарлагдсан ёстой хүмүүс ч нүүлгэн шилжүүлэх тушаалыг дагаж мөрдөх ёстой гэх шийдвэр гарлаа. Үерийн нүүлгэн шилжүүлэлтийн төвд ирж халдвартай  хүмүүс тухайн газрын ажилчдад мэдэгдэх ёстой. Тэд амны хаалт зүүж, бусдаас зай барих ёстой.
  • Өнөө өглөөний 6 цагаас эхлэн Queensland мужид ихэнх дотор газар маск заавал зүүх хязгаарлалтыг цуцалж байна. Ажлын байр, сургууль, дэлгүүр, кафе, ресторан, паб зэрэг ихэнх дотоод орчинд тэнд ажиллаж байгаа болон үйлчлүүлж байгаа бүх хүмүүс маск хэрэглэх шаардлагагүй болно. Харин нийтийн тээвэр, нисэх онгоцны буудал, онгоц дотор, хорих анги, эмнэлэг, хөгжлийн бэрхшээлтэй, өндөр настны асрамжийн газарт зочлохдоо амны хаалт хэрэглэх шаардлагатай хэвээр байна. Мөн хүн хооронд зай барих боломжгүй бол максаа зүүхийг зөвлөж байна. Хурим, салах ёс гүйцэтгэх ёслол зэрэгт оролцох хүний тоонд хязгаарлалт тавихгүй. Гэхдээ зарим газарт вакцин хийлгэсэн баталгаагаа харуулах ёстой хэвээр байна.
  • Western Australia олон улсад олон Австралийн бусад муж, бүс нутгуудад хилээ нээлээ. Ингэснээр зөвхөн хил нээсэн 3-р сарын 3-ны өдөр гэхэд дотоодын 22, олон улсын 5 нислэгээр 5,000 хүн Perth хотын нисэх буудалд буужээ. Гэсэн ч тус мужид хязгаарлалтууд хэвээр үйлчилж байгаа. Дотоод яллагчид вакцин хийлгэсэн сертификатаа үзүүлэх ёстой.
  •  The Northern Territory-д ирэх долоо хоногийн Даваа гараг буюу 3-р сарын 7-ноос эхлэн дотор орчинд заавал маск зүүхийг шаардахгүй болно гэж Эрүүл мэндийн сайд Michael Gunner мэдэгдлээ.
  • Викториа мужид PCR тест өгөөд 450 долларын хүсэлт гарган авдаг байсныг өнгөрсөн Мягмар гарагаас зогсоолоо. Тус мужийнхан PCR шинжилгээ өгөөд хариу гартал ажилдаа явалгүй тусгаарлалтад байх хугацаандаа энэ мөнгийг хүсэлт гарган авдаг байсан юм.
  • Бүрэн вакцин хийлгэсэн эрх бүхий Австралийн ялагдагчид New Zealand  улсруу тусгаарлалтгүй зорчдог боллоо.
  • Австралийн Ерөнхий сайд Scott Morrison COVID-19 халдвар авчээ. Түүний шинжилгээний хариу энэ Лхагва гарагт эерэг гарсан байна. Ханиалгах шинж тэмдэгтэй байгаа бөгөөд ажлаа тусгаарлалтаас үргэлжлүүлэн хийж байна. 3-р сарын 8 хүртэл Сидней хот дахь Kirribilli House-д тусгаарлагдах юм байна. Түүний эхнэр болон хүүхдүүд нь одоогоор халдвар аваагүй ч ойрын хавьтал болсон учраас мөн тусгаарлалтад оржээ.
  • Японы эрдэмтдийн үзэж байгаагаар COVID-19-ын Omicron хувилбар нь  улирлын томуунаас багаар бодож 40 хувиар илүү үхэлд хүргэх аюултай хэвээр байна. Тиймээс цар тахлын хязгаарлалтуудыг хэт хурдан буулгаж, вирусын эрүүл мэндэд үзүүлэх эрсдэлийг дутуу үнэлж болохгүй онцолж байна.
COVID-19 ТООН МЭДЭЭЛЭЛ:

New South Wales мужид 1,000 өвчтөн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагийн 42 нь эрчимт эмчилгээний тасагт байна. Хоёр хүн нас барж, 9,466 шинэ халдвар гарчээ.

Victoria, мужид 245 өвчтөн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагийн 28 нь эрчимт эмчилгээний тасагт байна. 26 хүн нас барж, 6,545 шинэ халдвар гарчээ.

Tasmania мужид хүн нас бараагүй, 937 шинэ халдвар бүртгэгджээ. 14 өвчтөн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагийн 4 нь эрчимт эмчилгээний тасагт байна.

Queensland мужид 5,446 шинэ халдвар бүртгэгдэж, 7 хүн нас баржээ.  284 өвчтөн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагийн 25 нь эрчимт эмчилгээний тасагт байна.

ACT-д 35 өвчтөн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагийн 2 нь эрчимт эмчилгээний тасагт байна. 794 шинэ халдвар бүртгэгджээ.
ТҮРГЭВЧИЛСЭН ОНОШЛУУР/RAT/-ЫН ХАРИУГАА МЭДЭГДЭХ ХАЯГУУД:

Муж, бүс нутгуудын тусгаарлалт болон хязгаарлалтын тухай мэдээллийг Find out what you can and can't do in your state or territory линкээр орж аваарай.

Австрали дотор болон өөр улсад аялах гэж байгаа бол Information for international travellers линкээр орж мэдээлэл аваарай.

Санхүүгийн тусламж хэрэгтэй байгаа бол Getting help during Covid-19 from Services Australia in language линкээр орж мэдээлэл аваарай.

Муж, бүс нутгуудад шинжилгээ өгөх байршлуудыг доорх линкүүдээс аваарай:

NSW 
ACT 
Дархлаажуулалт болон вакцин үйлдвэрлэлийн талаарх анагаах ухааны нэр томъёоны толийг эх хэлээрээ уншихыг хүсвэл энд дарж орно уу.


 


Share
Follow SBS Mongolian

Download our apps
SBS Audio
SBS On Demand

Listen to our podcasts
Independent news and stories connecting you to life in Australia and Mongolian-speaking Australians.
Find out when and why Mongolians first came to Australia.
Get the latest with our exclusive in-language podcasts on your favourite podcast apps.

Watch on SBS
SBS World News

SBS World News

Take a global view with Australia's most comprehensive world news service