Гэрээ өөрийн гараар засч тохижуулах дуртай хүмүүс олон байдаг. Гэхдээ алхаа шүүрч авахаасаа өмнө аюулгүй байдал, Австралид мөрдөгддөг дүрэм журмуудыг мэдэж авах нь маш чухал. Энэ бол таны эрүүл мэнд, цаг хугацаа, мөнгийг хэмнэх чухал алхам болно.
Гол агуулга:
- DIY засвар Австралид түгээмэл байдаг ч эхлэхээсээ өмнө эрсдэл, дүрэм журам болон аюулгүй байдлын шаардлагыг ойлгох нь чухал.
- Хуучин байшинд асбест, хар тугалган суурьтай будаг болон тоос шороо их байдаг учраас аюулгүй байдлыг дээд зэргээр хангаж, мэргэжлийн хүний үйлчилгээ авах хэрэгтэй.
- Цахилгаан, усан хангамж зэрэг ажлыг хууль ёсны зөвшөөрөлтэй мэргэжлийн хүмүүс гүйцэтгэх ёстой бөгөөд томоохон өөрчлөлт хийх бол тусгай зөвшөөрөл шаарддаг.
- Анх удаа DIY засвар хийх гэж байгаа бол энгийн жижиг ажлаас эхэлж, зардлаа сайтар төлөвлөх нь үнэтэй алдаа гаргахаас сэргийлнэ.



Та Монгол хэлээр илүү олон подкаст сонсмоор байна уу?
Манай Facebook хуудсыг дагаж, Apple Podcast, Spotify сувагт бидэнтэй нэгдээрэй. Мөн долоо хоног бүрийн Мягмар гарагт 2-3 цагийн хооронд SBS 3-р сувгаар Монгол хэл дээрх хөтөлбөрөө хүлээн авч сонсоорой.
Share





