Австралид шинээр ирсэн хэн бүхэн эх хэлээ хадгалах нь ямар чухал болохыг ойлгодог. Хэл бол таны соёлын салшгүй хэсэг, Австралийн уугуул хэлнүүд ч ялгаагүй хүнийг газар нутаг, өвөг дээдсийн мэдлэгтэй холбодог. Өнөөдөр Австрали даяар 100 гаруй Анхны үндэстнүүдийн хэлээр ярьж байна. Зарим хэлээр цөөн хэдхэн хүн ярьж байхад ихэнх нь үүрд устах аюулд оржээ. Гэхдээ олон хэлийг дахин сэргээж байна. Өнөөдрийн "Australia Explained" дугаараар бид Австралийн анхны үндэстнүүдийн хэлний олон янз байдал, тэдгээрийг дахин сэргээж байгаа талаар судлах болно.
Key Points
- Өнөөдрийн байдлаар анхны үндэстний ард түмэн 100 гаруй хэлээр ярьж байна.
- Олон хэл үүрд устах аюулд оржээ.
- National Indigenous Languages -ын хамгийн сүүлийн судалгаагаар 31 нийгэмлэг өөрсдийн хэлээ дахин сэргээж байгааг мэдээлжээ.





Share





