NSW, VIC МУЖУУД ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙГ ИНГЭЖ ЭХЛҮҮЛНЭ

Students in years 2-11 wear face masks as t

Students in years 2-11 wear face masks as they return to school at Fairvale High School in Sydney, Monday, October 25, 2021. Source: AAP

Сурагч, багш нарт долоо хоногт хоёр RAT оношлуур өгнө


NSW мужийн засгийн газрын төлөвлөгөөгөөр сургуулийн багш, ажилчид болон сурагчдад долоо хоногт хоёр удаа RAT оношлуур өгнө.

Дунд сургуулийн бүх сурагчид заавал маскаа зүүх ёстой бөгөөд гурав болон түүнээс доош ангийнханд маск зүүхийг зөвлөж байна. Эцэг эх, багш, сурагчдад хүндрэл учруулахгүйн тулд сургууль дээр халдвар гарсан үед сургуулийг хаахгүй.

Сургууль дээр ирэх хүний тоог аль болох цөөн байлгаж, шаардлагатай гэж үзсэн спорт, урлаг зэрэг арга хэмжээний үеэр мэргэжилтнүүд COVID19 дүрмийг баримтлан очиж болно. Сургуулийн өмнөх насны боловсролын салбарт мөн багш ажилчид заавал маск зүүх ёстой бөгөөд RAT оношлуураар хангахаар болжээ. 

NSW мужийн Ерөнхий сайд энэхүү төлөвлөгөөгөө Ням гарагт олон нийтэд танилцуулж, ерөнхийдөө 2021 оныхтой төстэй байх болно. Гэхдээ хүүхдүүдийн орчин аюулгүй байхыг чухалчилна гэжээ. Хүүхдэд тань ямар нэгэн шинж тэмдэг илэрсэн бол сургуульд явуулахгүй байхыг эцэг, эхчүүдэд анхааруулж байна.

Эхний шинжилгээгээр сөрөг гарсан ч шинж тэмдэг хэвээр бол хүүхдээ гэрт нь байлгаарай. Дахин шинжилгээ хийж, шалтгааныг олж тогтоосны дараа хичээлд нь явуулаарай гэж мужийн Эрүүл мэндийн газрын дарга хэлжээ.

Сургуулийн орчинд халдвар дамжих эрсдэлтэй ч түүнээс хамгаалах янз бүрийн арга бий. Хичээл эхлэхэд хөдөлгөөн нэмэгдэж, халдварын тоо нэмэгдэж болох ч бид түүний эсрэг нэмэлт вакцинжуулалтаа эрчимжүүлж байна хэмээн тэрээр мөн нэмж хэлжээ.

Дөрвөн сая RAT оношлуурыг муж даяарх 3000 сургуульд аль хэдийнэ хүргүүлсэн. Нэмж зургаан сая оношлуурыг ирэх Мягмар гараг гэхэд өгөх болно гэж мужийн Боловсролын сайд Sarah Mitchell хэллээ. Эцэг эхчүүд сургуультайгаа холбогдож энэхүү оношлуурыг хэрхэн авах талаар ярилцаарай.

"Хичээлийн эхний өдрөө ирэхдээ гэртээ өөрийгөө оношлохыг бүх сурагчид, багш ажилчдад санал болгож байна. Дараа нь хичээлийн эхний улиралд долоо хоногт хоёр удаа ингэж шинжилгээ хийлгэж байгаарай гэж сайд хэллээ. Хэрвээ хариу эерэг гарвал сургуулийнхаа удирдлагад мэдэгдэж, мужийн эрүүл мэндийн газарт бүртгүүлэх ёстой.

Victoria мужийн багш нар нэмэлт тунгаа заавал хийлгэх ёстой

Мужийн засгийн газар бүх сургууль, цэцэрлэгийн багш, ажилчид Booster тунгаа хийлгэх ёстой хэмээн зарлалаа. Тэд ирэх 2-р сарын 25 гэхэд Booster тунгаа хийлгэсэн байх ёстой. Хичээлийн жилийн эхний улиралд сургуулиудад RAT оношлуураар хангана.  

Бага болон дунд сургуулийн сурагч, багш ажилчид болон цэцэрлэгийн ажилчид хоёр долоо хоног тутамд шинжилгээ өгч байхыг зөвлөж байна. Тусгай хэрэгцээт сургуулийн багш, сурагчид долоо хоногийн 5 өдөр RAT өгөхийг зөвлөж, тэднийг оношлуулахаар хангалттай хангахаар болжээ.

Дунд сургуулийн бүх сурагчид заавал маскаа зүүх ёстой бөгөөд гурав болон түүнээс доош ангийнханд маск зүүхийг зөвлөж байна.  

14 сая RAT оношлуурыг сургууль, цэцэрлэгүүдэд тараах ба 6.6 сая нь хичээлийн эхний өдөр бэлэн байх болно. Мужийн улсын болон бага төлбөртэй сургуулиудад 51,000 агаар цэвэрлүүлэгчээр хангахаар болсон. Хөгжмийн өрөө, дотор хооллох өрөө, ажилчдын өрөө зэрэг агаар муутай байдаг өрөөнүүдэд эдгээрийг суурилуулах юм.

2-р сарын дунд гэхэд 5-11 насныхны 80 хувийг вакцинжуулахаар зорьж байна гэж мужийн дэд сайд James Merlino хэлж байна. Энэ хүрээнд ирэх сард муж даяар төрийн сургуулиудад 30 вакцины эмнэлэг байгуулахаар болжээ.


 

 


Share
Follow SBS Mongolian

Download our apps
SBS Audio
SBS On Demand

Listen to our podcasts
Independent news and stories connecting you to life in Australia and Mongolian-speaking Australians.
Find out when and why Mongolians first came to Australia.
Get the latest with our exclusive in-language podcasts on your favourite podcast apps.

Watch on SBS
SBS World News

SBS World News

Take a global view with Australia's most comprehensive world news service