Австралид үер, шуурга улам ойрхон, илүү хүчтэй тохиолддог болж байна. Салхи намдаж, ус татарсны дараа гэртээ хэрхэн аюулгүй буцаж очих вэ? Мэргэжилтнүүд гамшгийн дараа зайлшгүй хийх чухал алхмуудын талаар зөвлөж байна.
Key Points
- Зөвхөн албан ёсны зөвшөөрөл авсны дараа л гэртээ эргэн очоорой. Барилгын бүтэц эвдэрсэн эсэх, цахилгааны аюул байгаа эсэхийг шалгаарай. Мөн зэрлэг амьтад гэрт үүрлэсэн байж болзошгүй учир сэрэмжлээрэй.
- Цэвэрлэгээ хийж эхлэхээсээ өмнө бүх хохирлыг баримтжуулан авч, даатгалын нэхэмжлэлдээ багтаагаарай. Мөн санхүүгийн дэмжлэг авч болох байгууллагуудын мэдээллийг шалгаарай.
- Мөөгөнцөр, хөгц үүсэхээс сэргийлж гэрээ аль болох хурдан хатаагаарай, бүх гадаргууг ариутгаж, цэвэрлэгээ хийх үедээ хамгаалалтын хувцас өмсөх хэрэгтэй.
- Хэвийн байдалдаа эргэн ороход цаг хугацаа хэрэгтэй — шаардлагатай бол сэтгэлзүйн дэмжлэг авч, эргэн тойрны хүмүүстэйгээ холбоотой байж, бусдад бас туслаарай.

Танд хэрэг болох эх сурвалжууд:
Start drying out your home as soon as possible

Хэрэв танд хэцүү байвал GP эмчтэйгээ холбогдох эсвэл Telehealth үйлчилгээг ашиглаарай.
Сэтгэлзүйн дэмжлэгийг дараах сувгуудаар авах боломжтой:
Lifeline (13 11 14)
Beyond Blue (1300 22 4636)
Kids Helpline (1800 551 800)
Та Монгол хэлээр илүү олон подкаст сонсмоор байна уу?
SBS Mongolian вэб сайтаар зочилж эсвэл манай Facebook хуудсыг дагаарай. Мөн Apple Podcast, Google Podcast, Spotify- сувагт бидэнтэй нэгдээрэй. Мөн долоо хоног бүрийн Мягмар гарагт 2-3 цагийн хооронд SBS 3-р сувгаар Монгол хэл дээрх хөтөлбөрөө хүлээн авч сонсоорой.






