Австрали бол үзэсгэлэнтэй, олон төрлийн зэрлэг амьтдын өлгий нутаг. Танай гэрт эсвэл хашаанд чинь зэрлэг амьтад орж ирвэл хэрхэн зөв харьцахаа мэддэг байх нь чухал. Энэ бол амьтдыг хамгаалахад чухал төдийгүй таныг, таны гэр бүлийг болон тэжээвэр амьтдыг тань аюулгүй байлгах алхам болно.
Гол агуулга:
- Хэрэв танай гэрт эсвэл ойр орчимд зэрлэг амьтад орж ирвэл зай өгч, өөрийн тэжээвэр амьтан болон хүүхдүүдээ хол байлгаарай.
- Хэрэгтэй бол орон нутгийнхаа зэрлэг амьтан аврах байгууллага эсвэл харьяа зөвлөлөөс мэргэжлийн тусламж аваарай.
- Гэрийнхээ ойролцоо зэрлэг амьтдад тохиромжтой орчин бүрдүүлэх нь зөвхөн тэдгээр амьтдад ашигтайгаас гадна танд ч сайн. Байгальд ойр байх нь хүний эрүүл мэндэд эерэг нөлөөтэй болохыг судалгаа баталжээ.



Австралийн бүх муж, нутаг дэвсгэрт зэрлэг амьтдыг аврах болон асрах байгууллагууд байдаг:
- NSW: WIRES 1300 094 737
- VIC: Wildlife Victoria (03) 8400 7300
- QLD: RSPCA QLD 1300 264 625
- NT: Various services
- ACT: ACT Wildlife 0432 300 033
- TAS: Bonorong Sanctuary 0447 264 625
- SA: SA Fauna Rescue (08) 8289 0896
- WA: Wildcare Helpline (08) 9474 9055
Та Монгол хэлээр илүү олон подкаст сонсмоор байна уу?
Манай Facebook хуудсыг дагаж, Apple Podcast, Spotify сувагт бидэнтэй нэгдээрэй. Мөн долоо хоног бүрийн Мягмар гарагт 2-3 цагийн хооронд SBS 3-р сувгаар Монгол хэл дээрх хөтөлбөрөө хүлээн авч сонсоорой.
Share






