Цаг агаарын мэдээнээс таны шалгах ёстой нэг чухал зүйл бол нарны хэт ягаан туяа буюу UV түвшин хэр хэмжээнд байгааг харах явдал юм. Өнөөдөр мэдрэгдэхгүй ч олон жилийн дараа үхлийн шалтгаан болох магадлалтай энэ туяанаас хэрхэн өөрийгөө хамгаалах талаас эндээс сонсоорой.

Бид өөрсдийгөө яаж хамгаалах вэ?
Хэт ягаан туяа нь тамхи, асбесттой ижил ангилалд багтдаг хорт хавдар үүсгэгч юм.
Австралид олон жил хэрэглэгдэж ирсэн хуучны нэгэн хэлц үгийг тайлбарлая: "Slip, Slop, Slap, Seek and Slide"
- Slip: Урт ханцуйтай цамц гэх мэт арьсаа нарнаас халхлах хувцас өмсөх.
- Slop: SPF 50+ (түүнээс өндөр) усанд тэсвэртэй нарны тос түрхэх.
- Slap: Өргөн хүрээтэй малгай өмсөх.
- Seek: Нарны шууд тусгалаас зайлсхийж, сүүдэртэй газраар явах.
- Slide: Нарны хамгаалалттай шил зүүх.
Share






