Бидний итгэл үнэмшилтэй зөрчилдөх үйл явдал, үзэл санаатай тулгарах үед “улс төрийн уй гашуу” гэж мэргэжилтнүүдийн нэрлэдэг мэдрэмжийг төрүүлж болдог. Зарим судлаачид нийгэм дэх хуваагдал улам гүнзгийрэхэд энэ нь нөлөөлж байна хэмээн үзэж байна.
Таны улс төрийн үзэл бодол найз нөхдийн харилцаанд чинь нөлөөлж байсан уу? Эсвэл өмнө нь санал өгдөг байсан улс төрийн намтайгаа өөрийгөө нэгтгэж ойлгоход хэцүү санагддаг уу?
Мэргэжилтнүүд энэ мэдрэмжийг “political grief” гэж нэрлэдэг бөгөөд энэ нь нийгэм улам их хуваагдах шалтгаан болж болзошгүй гэж үздэг.
RMIT их сургуулийн School of Media and Communication сургуулийн профессор Larissa Hjorth SBS Examines-д өгсөн ярилцлагадаа улс төрийн талаарх энэ мэдрэмж нь хэвлэл мэдээлэл болон нийгмийн ерөнхий хуваагдлаар илэрч байна гэлээ.
“Улс төрийн уй гашуу” нэг онцлог нь хүмүүс улам бүр нэг ижил үзэл бодолтой мэдээллийн орчинд орж эхэлдэг явдал юм.Professor Larissa Hjorth, School of Media and Communication, RMIT University
“Зүүн чиг баримжаатай гэж өөрийгөө тодорхойлдог хүн, баруун чиг баримжаатай гэж өөрийгөө тодорхойлдог хүн хоёр ямар ч байдлаар нэгдэж, ойлголцохгүй байна” гэж тэр хэлжээ.
Grattan Institute саяхан Австрали дахь нийт улс төрийн хуваагдал нь бусад зарим ардчилсан улс орнуудтай харьцуулахад харьцангуй бага хэвээр байгааг тогтоожээ.
Тэдний “For the people: future-proofing Australia’s democracy” нэртэй шинэ тайланд ойролцоогоор арван Австраличуудын нэг нь эсрэг улс төрийн үзэл бодолтой хүнтэй найз байж чадахгүй гэж үздэгийг харуулсан байна.
Гэсэн хэдий ч Австралийн нийгмийн нэгдмэл байдал дарамтад орж байна.
Grattan Institute-ийн Ардчиллын хөтөлбөрийн дэд захирал Kate Griffiths хэлэхдээ, Австраличууд өөрсдийгөө нийгэмд харьяалагдах мэдрэмж, боломжийн талаарх итгэл буурч, шударга бус байдал нэмэгдэж байна гэх боллоо гэжээ.
Эдгээр нь ирээдүйд хүмүүсийн улс төр, нийгмийн тогтолцоонд оролцох идэвх буурах эсвэл системд сэтгэл дундуур болох шалтгаан болж болзошгүй зүйлс юм.Kate Griffiths, deputy director of the Democracy Program at Grattan Institute
SBS Examines бусад дугааруудыг Монгол хэлээр сонсохыг хүсвэл ЭНД дараарай.
Та Монгол хэлээр илүү олон подкаст сонсмоор байна уу?
Манай Facebook хуудсыг дагаж, Apple Podcast, Spotify сувагт нэгдээрэй. Мөн долоо хоног бүрийн Мягмар гарагт 2-3 цагийн хооронд SBS 3-р сувгаар Монгол хэл дээрх хөтөлбөрөө хүлээн авч сонсоорой.






