Хэрэв та Австралийн агаарын тээврийн компаниудын найдвартай байдал муудаж байна гэж бодож байгаа бол таны зөв.
Хоёрдугаар сард хийсэн дотоодын нийт нислэгийн бараг дөрөвний нэг нь товлосон цагаас хожимдож ниссэн эсвэл хоцорч ирсэн тухай BITRE-ын сар бүр гаргадаг тайланд дурджээ. Энэ нь 2023 оны хоёрдугаар сард 16.4 хувь хоцорч ирсэн, 17.3 хувь нь хоцорч хөөрсөнтэй харьцуулахад олон жилийн дунджаас хамаагүй өндөр байна.
Нислэг цуцлах нь ч нийтлэг үзэгдэл болов.
Хоёрдугаар сард дотоодын нислэгийн 4% нь цуцлагджээ. Энэ нь яг жилийн өмнөх үеэс 0.4 хувиар, олон жилийн дундаас 2.2 хувиар их байна.
Хамгийн сайн/муу агаарын тээврийн компаниуд:
Дээр дурдсан тайланд дурдсанаар, 2-р сард нислэгийнхээ 81.7 гаруй хувийг цагт нь буулгаж чадсанаар Bonza хамгийн сайн гүйцэтгэлтэй компани байв.
76.1 хувиар Jetstar хоёрдугаар байранд, QantasLink 74.5 хувь нь цагаа барьснаар удаалжээ.
Virgin Australia Regional Airlines-ны зорчигчид товлосон цагаас хожуу газардах магадлал тун өндөр. Тэдний нислэгийнх нь ердөө 69.2 хувь нь цагтаа иржээ.

Цагтаа хөөрдөг нислэгийн тухайд Rex Airlines (76.3 хувь) хоёрдугаарт орж, Cape York, North Queensland-ын Torres Strait чиглэлд нислэг үйлддэг Skytrans 76.1 хувиар удаалжээ.
Virgin Australia Regional Airlines дахин хамгийн муу гүйцэтгэлтэй байсан бөгөөд нислэгийнх нь ердөө 65.6 хувь нь цагтаа хөөрсөн байна.

Нислэг цугладаг компаниуд:
Qantaslink 2-р сард нислэгийнхээ 6.8 хувийг цуцалсанаар жагсаалтыг тэргүүлсэн бол Skytrans 4.9 хувь, Qantas 4.3 хувиар удаалжээ.
Rex Airlines хамгийн бага буюу 2.1 хувь, Bonza 2.5 хувь, Jetsta 2.6 хувь цуцалсан байна.

Найдартай/үгүй нисэх онгоцны буудлууд:
Хобарт, Канберра чиглэлийн нийт нислэгийн дөрөвний гурав нь (75.6 хувь) хоёрдугаар сард цагтаа ирсэн нь хамгийн найдвартай нисэх онгоцны буудлуудын жагсаалтыг тэргүүлэх үзүүлэлт боллоо. Энэ жагсаалтын эхний тавд Аделаида (73.6 хувь), Брисбэн (73.4 хувь), Сидней (71.6 хувь) шалгарчээ.
Мельбурны нислэгүүдийн ердөө 68.6 хувь нь цагтаа ирсэн нь жагсаалтын сүүлийг мушгиж, Дарвин (69.2 хувь), Перт (69.6 хувь) удаалсан байна.

Цагтаа хөөрдөг буудлын хувьд Аделаид хотын нисэх онгоцны буудал хамгийн найдвартай нь болж, 2-р сард нислэгийн 76.1 хувь нь цагтаа нисдэг байв.
Түүний араас Брисбэн (76 хувь), Канберра (75.3 хувь) орсон байна.
Дарвин, Хобарт нисэх онгоцны буудлуудын нислэгийн ердөө 71.7 хувь нь цагтаа нисч жагсаалтыг сүүлд бичигдлээ.

Хамгийн найдвартай бас найдваргүй чиглэлүүд:
Adelaide - Gold Coast хооронд нисдэг хүмүүс цагтаа нисч, буух магадлал хамгийн өндөр байна.
Мельбурн болон Дарвины хооронд зорчсон хүмүүс саатах магадлалтай, нислэгийн талаас бага хувь нь (44.4 хувь) л цагтаа иржээ.
Баруун Австралийн үйлдвэрт болсон явдалтай холбоотойгоор өнгөрсөн хоёрдугаар сард олон нислэг цуцлагдсан. Перт - Брум чиглэлийн нислэгийн дөрвөн аялал тутмын нэг, Перт болон Дарвины хоорондох нислэгийн бараг таван аяллын нэгд нь нөлөөлжээ.






