Австралийг үзэх хамгийн сайхан арга бол авто аялал гэдэгтэй та санал нийлэх үү? Өргөн тул нутаг, хөдөөний жижиг кафед ханхлах шинэхэн талхны үнэр, байгалийн зэрлэг амьтад гэнэт л гарч ирж гоо сайхны гайхуулах тэр мөчийг та онгоцоор нисэж явахдаа харж чадахгүй. Та өөр газар авто аялал хийж байсан туршлагатай ч Австралийн аялал өөрийн гэсэн өвөрмөц сорилтуудтай байдаг. Аялалын бэлтгэлээ бүрэн базааж, аюулгүй байдлаа хангасан бол та аялал гэдэг хүний амьдрал ямар тод өнгө, гэрэлт дурсамж үлдээдгийг мэдрэх болно.
Гол агуулга:
- Австрали бол авто аялалд яг тохирсон улс. Асар уудам нутаг, алслагдсан бүс нутгууд бас зэрлэг ан амьтад ихтэй. Тиймээс аялалаа урьдчилан сайтар төлөвлөх нь чухал.
- Хэвлэмэл газрын зураг, ус, хүнс, анхны тусламжийн хэрэгсэл зэрэг зайлшгүй чухал зүйлсийг заавал авч яваарай. Зам дээр амьтад, ялангуяа кенгу гарч ирэх магадлалтай тул болгоомжтой яваарай.
- Хөдөөний нарийн боовны газар, жижиг хотууд, үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээр зогсож, Австралийн байгалийн гоо үзэсгэлэн, олон соёлыг мэдрэх цаг гаргаарай.
- Авто аялалын хамгийн алдартай чиглэлүүдэд Great Ocean Road, Pacific Coast, Тасманиа, мөн адал явдалд дурлагчдад тохирох Gibb River Road болон Cape York–Cairns гэм мэт маршрутууд байдаг.



Аялалын тухай илүү их мэдээллийг Tourism Australia болон орон нутгийнхаа аялал жуулчлалын газрын сайтаар зочилж аваарай.
Та Монгол хэлээр илүү олон подкаст сонсмоор байна уу?
Манай Facebook хуудсыг дагаж, Apple Podcast, Spotify сувагт бидэнтэй нэгдээрэй. Мөн долоо хоног бүрийн Мягмар гарагт 2-3 цагийн хооронд SBS 3-р сувгаар Монгол хэл дээрх хөтөлбөрөө хүлээн авч сонсоорой.
Share






