Reconciliation Australia зургадугаар сард нэгэн тайлан нийтэлжээ. Энд сүүлийн арван жилийн хугацаанд уугуул иргэдийн туулж буй арьсны өнгөөр ялгаварлан гадуурхалт 15 хувиар өссөн болохыг харуулсан юм.
Тайлангийн дүгнэлтээр, арьс өнгөөр ялгаварлах явдал нь Анхны Үндэстэн хүмүүсийн хувьд өдөр тутмын бодит байдал болсон байна.
Сэтгэл зүйч, Каби Каби үндэстэн, Австралийн Өмнөд тэнгисийн арлуудаас гаралтай Келлейх Райан хэлэхдээ, Voice санал асуулга амжилтгүй болсон нь Анхны Үндэстэн хүмүүст олон сорилт авч ирсэн гэлээ.
"Энэ бол маш том гарз байсан. Ингээд хүмүүсийн хувьд ойлгож, даван туулахад маш хэцүү, үл үзэгдэх уур хилэнгийн нөмрөг мэт мэдрэмж бий болсон. Харин гашуудах цаг, орон зайгүй хүмүүс тэр шаналлаа дотроо тээж, даван туулсаар л байсан," гэж тэр хэлэв.
Reconciliation Australia байгууллагын судалгаагаар залуучууд болон олон соёлт нийгмийн бүлгүүд үнэнийг илчлэх үйл ажиллагаа, Анхны Үндэстний соёлыг тэмдэглэх арга хэмжээнд хамгийн идэвхтэй оролцдог болохыг тогтоожээ.
Дарумбал гаралтай Жордан Янг сургууль, байгууллагуудад уугуул соёлыг таниулах сургалт хийдэг.
Эдгээр сургалтууд нь сөрөг хэвшмэл ойлголтыг бууруулахад тусалсан гэж тэр SBS Examines нэвтрүүлэгт өгсөн яриандаа хэлсэн юм.
Хүн ялгаварлах үзэлтэй төрдөггүй, энэ бол суралцдаг зан чанар.
"Хүүхдүүдэд уугуул соёлыг өөр өнцгөөс, өөрөөр харах боломжийг олгох нь үнэхээр чухал.”
Understanding Hate цувралын энэ дугаарт Австралийн уугуул иргэд рүү чиглэсэн улам бүр нэмэгдсээр буй арьс өнгөөр ялгаварлах үзлийг болон үүнээс үүдэх сөрөг нөлөөллийг хэрхэн даван туулж болохыг авч үзэж байна.