Австралид суурьшин ирэхэд байр худалдан авах эсвэл шинээр бизнес эхлүүлэхэд санхүүгийн хэрэгцээ их гардаг. Харин шинээр ирэгсэд зээл авахад бага зэрэг саад бэрхшээлүүдтэй тулгардаг.
Та тодорхой шалгуурыг хангасан байх шаардлагатай
Зээл авахад та 18 буюу түүнээс дээш настай байх болон нөхөн төлбөрөө төлөх тогтмол орлоготой байх үндсэн шалгуур байдаг. Хэрвээ та цалингаас гадна Centrelink-ээс тэтгэмж авдаг бол зээл авахад бас тус болно. Гэхдээ ихэнх шинээр ирэгсдэд ийм тэтгэмжүүд байхгүй байдаг.
Мөн та Австрали улсад амьдардаг болон Австралийн Байнгын Оршин Суугч байх ерөнхий шалгуур ихэнх зээл олгогчид тавьдаг. Гэхдээ зарим төрлийн зээлүүдэд энэ шалгуур заавал байх шаардлагагүй.
Melbourne дах зээлийн зуучлагч Martin Mureithi “Ихэнх банкууд хэрэглээний болон байр авах зээлд таныг Австралийн Байнгын Оршин Суугч байхыг шаарддаг боловч түр оршин суух визтэй хүмүүс болон оюутнууд машин худалдан авах зээл авч байсан тохиолдлууд байдаг” хэмээн ярьсан.
Мөн партнер визтэй хүмүүст банкууд зээл санал болгодог гэж тэрээр хэлсэн.

Source: Pixabay/InspiredImages
Кредит үнэлгээ болон хадгаламжийн бүртгэлээ сайн үзүүлэлттэй байлгах
Сайн кредит үнэлгээний түүхтэй байх нь зээл авахад хялбар болгодог. Төлбөрөө цаг тухайд нь төлж байх нь кредит үнэлгээнд сайнаар нөлөөлнө.
Үндсэндээ таны нэр дээр ямар нэгэн зөрчил бүртгэгдээгүй байх ёстой. Жишээ нь та утасны төлбөрөө хугацаанд нь төлөөгүй тохиолдолд таны нэр дээр муу үзүүлэлт тэмдэглэгдэнэ гэсэн үг юм.
Гэхдээ муу үзүүлэлт бүгдийг хязгаарлана гэсэн үг биш бөгөөд зээлийн өргөдлийг хүн тус бүрд нь авч үзэн зээл олгодог газрууд олон байдаг.
Мөн байнгын харилцдаг банкинд хадгаламжтай ба түүндээ тогтмол орлого оруулдаг, дансны үлдэгдлийг хэтрүүлэн авахгүй байх зэрэг нь сайнаар нөлөөлнө.

A composite image of signage of Australia's 'big four' banks ANZ, Westpac, the Commonwealth Bank (CBA) and the National Australia Bank (NAB) Source: AAP
Бага хэмжээний зээл авах
Хэрвээ та шинээр ирээд багахан хэмжээний мөнгө хэрэгтэй болсон тохиолдолд зарим байгууллагууд энэ төрлийн тусламж үзүүлдэг.
"Anglicare байгууллага олон төрлийн тусламж үйлчилгээтэй байдаг ба шинээр ирэгсэд, дүрвэгсэд гэх мэт бүх хүмүүст нээлттэй байдаг” хэмээн тус байгууллагын менежер Teresa Clark хэлсэн.
“Бид мөн бага хэмжээний санхүүгийн тусламж үзүүлдэг ба үүнд хүүгүй болон бага хүүтэй зээлүүд ордог. Эдгээр зээлүүд бага орлоготой хүмүүст туслалцаа үзүүлэх зорилготой ба шинээр ирсэн болон дүрвэгч хүмүүст бүрэн нээлттэй байгаа.”
Melbourne хотод AMES байгууллага Англи хэлний сургалтын төлбөр болон мэргэжлийн сургалтын курсууд санал болгодог ба мөн санхүүгийн зөвлөгөө өгөх хөтөлбөрүүдийг шинээр ирэгсдэд санал болгодог.
Anglicare байгууллаг шиг бага хэмжээний зээлийг ч шинээр ирэгсэд болон дүрвэгсдэд олгодог. Сүүлийн жилүүдэд тэд маш олон дүрвэгсдэд шинээр бизнес эхлүүлэхэд нь туслалцаа үзүүлсэн.

Source: CC0 Creative Commons
Танд үнэхээр зээл авах хэрэг байгаа юу?
Зарим тохиолдолд зээл авах нэн шаардлага гардаг. Гэхдээ та Австралид шинээр амьдралаа эхлэхдээ аль болох зээл авч өрөнд автахгүй байх нь чухал юм.” хэмээн AMES байгууллагын олон нийттэй харилцах менежер зөвлөсөн.
“Бид хүмүүсийг зээл авахыг уриалсан бизнесийн байгууллага биш ба харин бид тэдэнд хамгийн зөв санхүүгийн зөвлөгөө өгөхийг эрмэлздэг. Бид санхүүгийн зуучлагч байгууллага эсвэл мэргэжлийн санхүүгийн зөвлөгчид биш учраас хүмүүст зээл олгохдоо болгоомжтой хандахыг хичээж ажилладаг.” гэдгийг тэрээр нэмж хэлсэн.
Anglicare байгууллагын менежер Teresa Clark хэлэхдээ “Маш олон бага орлоготой шинээр ширэгсэд болон дүрвэгсэд кредит үнэлгээний түүх байхгүй тул найдвартай санхүүгийн үйлчилгээ авах нь хязгаарлагддаг. Энэ нь тэднийг бусад жижиг ашиг харсан санхүүгийн байгууллагуудын хохирогч болох магадлал өндөртэй болгодог гэж тэрээр дурдлаа.
Хэрвээ та зээл авах нэн шаардлагтай бол нэр хүнд сайтай, найдвартай санхүүгийн байгууллагаас авах нь зүйтэй. Зээл авах боломжтой эсвэл боломжгүй байсан ч та Anglicare болон AMES гэх байгууллагуудад хандан зөвлөгөө авч 2 дахь боломжийг оролдож үзэж болох юм.
Бусад мэдээлэл
Choice, байгууллагын вебсайтаар орж бусад чухал олон зөвлөгөө болон мэдээллийг авах боломжтой.