Татварын Бүртгэлийн Дугаар Австрали улсад амьдарч буй хүн бүхэнд нэг байдаг. Тус дугаарыг авах нь чухал ажлуудын нэг ба энэ нь таны орлого, superannuation болон татварын мэдээллийг холбож өгдөг үндсэн мэдээллийн холбоос болдог. Таны дугаарыг Татварын байцаагч танд олгодог юм.
Tax File Number бол таны төрсөн он сар өдөр мэт чухал мэдээлэлд тооцогддог учраас бусадтай хуваалцахаас зайлсхийж байнга санаж байх хэрэгтэй юм.
“Татварын Бүртгэлийн Дугаар нь таныг ажил хөдөлмөрөө хийх амьдралын туршид таны чухал мэдээлэл байх болно. Ажил олгогч болгондоо Татварын Бүртгэлийн Дугаараа өгч таны төлөх ёстой татварыг таны өмнөөс Австралийн Татварын Хэлтэст мэдэгдэж, ажил олгогчын татварыг бас төлөх юм“ гэж Stephanie Ceredes хэлсэн юм.

Confident young businesswoman using laptop at office desk Source: AAP Image/Moodboard
Татварын Бүртгэлийн Дугаар (TFN) хэрхэн авах вэ?
“Энэ нь маш энгийн. Татварын Хэлтэс таны мэдээллийг Цагаачлалын Албанаас таны Австралид байгааг тодорхойлсон мэдээлэлтэй харьцуулан шалгах л ажил байдаг тул маш хялбар юм,” хэмээн Австралийн хамгийн том Санхүү болон Татварын Байгууллагын нэг болох BDO компанийн менежер Gunnar Kaebisch тайлбарлалаа.
Хэрвээ та байнгын оршин суугч эсвэл иргэн бол, та TFN авахдаа тодорхой заасан шуудангийн газрууд, Centrelink төвүүдэд очиж эсвэл шуудангаар бүртгэлийн материалаа илгээн бүртгүүлж болно. Эхлээд та бүртгэлийн маягт бөглөх ба үүнд заасан хувийн тодорхойлох бичиг баримтын баталгаат хуулбарыг бэлэн байлгах хэрэгтэй.
TFN бүртгүүлж авахад ямар нэгэн төлбөр төлөх шаардлагагүй. Таны TFN дугаар 28 хоногийн дотор шуудангаар ирнэ.
Хэрвээ та өөрийн бизнесээ эхлүүлэхээр шийдсэн бол мөн л TFN дугаар авах хэрэгтэй.

Source: AAP Image/Moodboard
TFN авахгүй бол яах вэ?
Хэрвээ та ажил олгогчдоо TFN дугаараа олгоогүй тохиолдолд та төлөх ёстой хэмжээнээсээ илүү татвар төлөх эрсдэлтэй.
“Та TFN олгоогүй тохиолдолд ажил олгогч хуулийн дагуу танд хамгийн өндөр буюу 47 хувиар татвар бодож тооцох шаардлагатай болдог. Тиймээс өндөр татвар төлөхгүйн тулд та Tax File Number авсан нь дээр гэж зөвлөж байна,” хэмээн Kaebisch хэллээ.
Хувийн Мэдээллээ нэгэн жигд байлгах
Та анх бүртгүүлсэн нэрээ өөрчилж солихгүйгээр ашиглах нь чухал. Хэрвээ та нэрнийхээ бичигдэх байдлыг өөрчлөх эсвэл шинэ нэр нэмж оруулах тохиолдолд Австралийн Татварын Хэлтэс болон Банкинд үйлчилгээ авахад асуудал гардаг.
Дэлгэрэнгүй мэдээллийг Australian Taxation Office’s вэбсайтнаас аваарай. Мөн та тус вэбсайт-г бусад хэл дээр хүлээн авах боломжтой шүү.