Оршин суух хөтөч: Австралийн банкинд хэрхэн данс нээлгэх вэ?

ATM

Source: Getty Images

Австралийн банкинд данс нээлгэхэд анхаарах зүйлүүд.


Австрали улсад нүүж ирээд хамгийн эхэнд хийх ёстой зүйлсийн нэг нь банкинд данс нээлгэх юм. Байр, орон сууц хайх, ажилд орох гэх мэт олон ажилд банкны данс хэрэг болно.

Олон компаниуд бэлэн мөнгөөр үйлчилдэггүй ба аливаа төлбөрийг тодорхой хугацааны дотор төлөхийг шаарддаг, хэмээн банкны мэргэжилтэн James Wakim хэлсэн.

“Энэ нь танд тухайн газарт биеэр очих шаардлаггүй гэрээсээ бүх төлбөр тооцоогоо зохицуулах боломжийг танд олгож байгаа ба бүх төлбөр тооцооны бараг 80-90 хувь нь бэлэн бус банкны дансаар хийгддэг гэж хэлж болно.”

Банкууд

A composite image of signage of Australia's 'big four' banks
Source: AAP

Австралид 4 том банк (ANZ, Westpac, Commonwealth, NAB) давамгайлан ажилладаг боловч маш олон жижиг банкууд санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг. Банкны систем нь засгийн газраас хуулиар хатуу чангаар зохицуулагдсан байдаг.

Өдөр тутмын шилжүүлгийн данс нээхээс гадна та бусад төрлийн хадгаламжийн данс эсвэл хугацаат хадгаламжийн данс нээлгэж болох ба эдгээрийг ашиглан мөнгө хадгалснаар та тодорхой хэмжээний урамшуулал авах боломжтой байдаг.

Банкиуд олон данс эзэмшигчтэй болохыг эрмэлздэг тул данс нээх процесийг аль болох амар хялбар болгодог. Хэрвээ та Англи хэл дээр санхүүгийн талаар ярихад бэрхшээлтэй байвал тэд танд туслах болно.

Mariangela Stagnitti 30 жил банкинд ажиллаж шинээр ирэгсдэд үйлчлэн ажиллаж байсан ба тэрээр хэлэхдээ “Хэрвээ банкинд англиар ярьдаггүй Африкаас ирсэн үйлчлүүлэгч ирэхэд бид NAATI-н орчуулагч олж авах эсвэл банкинаасаа тухайн хэлээр ярьдаг ажилтан хайх зэрэг арга хэмжээг авдаг.” гэсэн юм.

Хэрхэн данс нээдэг вэ?

Woman and man shaking hand
Source: CC0 Creative Commons

Та онлайнаар өөрөө эсвэл ойр байрлах банкинд очин данс нээлгэж болно.

Танд 100 буюу түүнээс дээш оноог бүрдүүлэх хамгийн багадаа 2 төрлийн хувийн бичиг баримт байх шаардлагтай. Онооны системийг доор харна уу.

  • Төрсний гэрчилгээ
  • Пасспорт
  • Иргэншилийн гэрчилгээ
70 оноо
  • Жолооны үнэмлэх 
40 оноо
  • Таны нэр бичигдсэн карт:
Австралийн Эрүүл Мэндийн Даатгалын картНомын сангийн картЮнион карт
25 оноо
  • Таны нэр болон хаяг бичигдсэн бичиг баримт:
Машины бүртгэлУс цахилгааны төлбөрТүрээсийн төлбөрийн баримт
25 оноо

Жишээлбэл, та пасспорт болон жолооны үнэмлэхээ үзүүлэх эсвэл пасспорт болон ус цахилгааны төлбөр гэх мэт ба бичиг баримтууд нийлээд дор хаяж 100 оноо болсон байх шаардлагтай байдаг.

Та банкинд данс нээхэд заавал байнгын оршин суугч эсвэл иргэн байх шаардлагагүй.

Танд юу ирэх вэ?

Та 4 оронтой нууц дугаартай (PIN) банкны карт хүлээн авах ба нууц кодоо та автомат машины мөнгө татан авах эсвэл өндөр үнэтэй худалдан авалт хийхэд ашиглана. 

Та нууц дугаараа (PIN) бусадтай хуваалцах хэрэггүй. Ингэснээрээ өөрийн мөнгө, хөрөнгөө алдахаас сэргийлнэ. 

Банкуудын талаар мэдээлэл цуглуулах

Woman at a computer
Source: CC0 Creative Commons

Банкуудын талаар мэдээлэл аван аль банкны үйлчилгээ таны хэрэгцээнд илүү нийцэж байгааг тодорхойлох нь чухал юм.

Зарим банкны систем нь хэрэглэхэд амар, зарим нь арай илүү хадгадламжийн үйлчилгээтэй гэх мэт өөр өөр давуу талуудтай байдаг.

Танд аль банд хамгийн тохиромжтой вэ гэдгийг сайн судлах хэрэгтэй ба найз нөхөд, танил хүмүүсээсээ санал асууж лавлаарай.


Share

Follow SBS Mongolian

Download our apps

Watch on SBS

SBS World News

Take a global view with Australia's most comprehensive world news service

Watch now