Оршин суух хөтөч: Торгууль авсан тохиолдолд та яах вэ? Хэрхэн тэмцэж болох вэ?

Parking Fine

Source: Getty Images

Заримдаа ямар шалтгаанаар торгууль авснаа ойлгохгүй байх, хэрхэн торгуулиа төлөх эсвэл торгуулийн эсрэг хэрхэн гомдол гаргахаа мэдэхгүй байх тохиолдол гардаг. Австрали улсад анх ирэхэд Англи хэлээр ярьж сурахаас гадна шинэ хууль дүрэм болон болзошгүй торгуулиудад дасан зохицох шаардлагатай болдог. Тэгвэл энэ тал дээр тусламж, зөвлөгөөг үнэ төлбөргүй олгож танд торгуулийн эсрэг тэмцэх, гомдол гаргах болон Австралийн хуулийн тогтолцоог сайн ойлгож авахад тусалдаг байгууллага байдаг.


Шинээр ирсэн хүмүүс сайн мэдэхгүй шинэ тогтолцоонд дасан зохицоогүйгээс торгууль авахаараа тэд их хүндээр хүлээж авдаг. NSW мужийн Хуулийн Тусламж (Legal Aid) байгууллагын хуулийн зөвлөх Paula Novotna ийм асуудалтай хүмүүст үнэ төлбөргүй зөвлөгөө өгдөг. Тэрээр шинээр ирсэн Австраличуудад зөвлөгөө өгч байсан олон жилийн туршлагатай. 
"Хүмүүс нэг бол Англи хэл сайн мэдэхгүй эсвэл Австралийн хууль, торгуулийн системийг сайн ойлгоогүй байдаг. Шуудангийн хаягаар тургуулийн бичиг ирэхэд, тэд санаа зовж айх, эсвэл маш их эргэлзэж, гайхширан юу хийх ёстойгоо мэддэггүй." – NSW мужийн Хуулийн Тусламжийн (Legal Aid) хуулийн зөвлөх Paula Novotna
Ихэнх тохиолдолд тэдэнд ямар сонголтууд байгаа болон ямар үр дагаварт хүрэхээ сайн ойлгоогүйгээр тухайн торгуулийг үл тоон орхих хандлагатай байдаг.

"Хэрвээ торгууль их өндөр төлбөртэй гарсан бол хүмүүс төлбөрийг төлөх боломжгүй, хэнд, яаж хандахаа мэдэхгүйгээс тухайн торгуулийг тоохгүй орхих тал их анзаарагдсан. Миний зүгээс хүмүүст ойлгуулахыг хүсч байгаа хамгийн чухал зүйл бол хэрвээ танд торгууль ирвэл тоохгүй орхилгүй заавал ямар нэгэн арга хэмжээ аваарай. Учир нь удаан хугацаагаар орхих тусам зөвхөн торгуулийн хэмжээ нэмэгдэж, таны хохирол улам л ихсэх болно."

Paula Novotna-д хандан ирсэн нэгэн үйлчлүүлэгч галт тэргэнд явж байхдаа авсан торгуулиа төлөхгүй явсаар нэг мэдэхэд түүний торгуулийн хэмжээ 3 дахин нэмэгдсэн байсныг мэджээ.

"NSW мужид шинээр ирсэн нэгэн эмэгтэй галт тэргээр хөнгөлөлтийн билеттэй зорчиж байхад нь шалгалт ирэн түүний хөнгөлөлтийн билетээр зорчих эрхтэйг батлах бичиг баримтийг асуухад түүнд тухайн үед байгаагүйн улмаас тэрээр $200-р торгуулжээ. Тэрээр галт тэргээр анх удаа зорчиж байсан мөн өөрийгөө зөв билетээ авсан гэдэгт итгэлтэй байсан ба зөвхөн тухайн үед бичиг баримт нь байгаагүй тул торгуулийг төлөхийг хүсээгүй. 3 жилийн дараа тэр хуулийн зөвлөгөө авахаар над дээр ирэхэд нөгөө торгууль $555 болж нэмэгдсэн байсан ба зөвхөн торгууль төлөөгүйн улмаас 3 өмч битүүмжлэн хураах тушаал, 2 өр барагдуулах шүүхийн тушаал түүнд ирсэн байв."
Хэрвээ танд торгууль ирээд та юу хийхээ мэдэхгүй, торгуулийн эсрэг гомдол гаргах хүсэлтэй эсвэл мэргэжлийн зөвлөгөө авахыг хүсвэл Legal Aid буюу Хуулийн Тусламжтай холбогдоорой. Муж, бүс нутаг болгонд Хуулийн Тусламж байгууллага байдаг ба мэргэжлийн хуулийн зөвлөхүүд таны асуултанд хариулахад үргэлж бэлэн ажилладаг.
Тэд үнэгүй орчуулгын үйлчилгээг ч санал болгодог тул та өөрийнхөө хэл дээр тэдэнтэй харилцах бүрэн боломжтой. Paula Novotna-н үйлчлүүлэгчдийн нэг Maged 25 жилийн өмнө Палистинийн бүс нутаг Gaza Strip-с ирсэн ба тэрээр анх өөрт нь ирсэн бүх торгуулийг асууж тодруулалгүйгээр, заримдаа буруу зүйл хийгээгүй байсан ч бүгдийг төлдөг байв.

"Австралид ирснээс хойш эхний 10 жилд би хэд хэдэн замын хөдөлгөөний торгууль авч байсан ба хэнээс ч тусламж хүсэлгүйгээр бүх торгуулийг яг цагт нь шуудан дээр очин хурдхан төлдөг байсан. Учир нь би цагдаа нартай хобоотой ямар нэгэн асуудалд орохоос маш их болгоомжилж, айдаг байсан."

Харин түүний найз Хуулийн Тусламжийн талаар хэлж өгснөөс хойш бүх юм өөрчлөгдсөн. Тэр зарим торгуулиудийн эсрэг гомдол гаргахад зөвлөгөө тусламж авдаг болсон ба хууль дүрмийн тогтолцоог илүү сайн ойлгох болсон байна.


Share
Follow SBS Mongolian

Download our apps
SBS Audio
SBS On Demand

Listen to our podcasts
Independent news and stories connecting you to life in Australia and Mongolian-speaking Australians.
Find out when and why Mongolians first came to Australia.
Get the latest with our exclusive in-language podcasts on your favourite podcast apps.

Watch on SBS
SBS World News

SBS World News

Take a global view with Australia's most comprehensive world news service
Оршин суух хөтөч: Торгууль авсан тохиолдолд та яах вэ? Хэрхэн тэмцэж болох вэ? | SBS Mongolian