Оршин суух хөтөч: Ажлын ярилцлагад дуудагдахад тус болох зарим стратегиуд

Job Search

Job search Source: AAP

Ажилгүйдэл Австралид шинээр ирэгсдийн дунд хамгийн элбэг тохиолддог. Мэргэжлийн зөвлөхүүд хэлэхдээ маш олон шинээр ирэгчдэд боловсрол, ажлын ур чадвараас шалтгаалахгүй тулгардаг хамгийн том бэрхшээлийн нэг нь ажлын ярилцлагад дуудагдахгүй байх асуудал юм. Энэ тохиолдолд ажил хайгчид ажлын ярилцлагад дуудагдахын тулд ямар стратегийг ашиглаж болох вэ?


Саяхны ABS мэдээллээр ажилгүйдлийн хэмжээ сайхан нүүж ирсэн хүмүүс болон түр оршин суугчдын дунд 7.4 хувь, харин орон нутгийн хүмүүсийн дунд 5.4 хувь байв.

Мэргэжлийн зөвлөхүүдийн хэлж байгаагаар шинэ оршин суугчдын дунд ажил олоход тулгарч буй хамгийн гол асуудал нь боловсрол, мэргэжил бус ажлын ярилцлагад дуудагдахгүй байгаад оршиж байна. 

Ray Pavri бол Job Transition Strategy байгууллагын мэргэжлийн зөвлөх юм.
Зөвхөн Seek, Indeed гэх мэт ажил хайх үндсэн хайлтын сайтаас боломжийг хайхаас гадна мэргэжлийн зөвлөхүүдийн тусламж авах нь Австрали улсын нуугдаж буй ажлын байрны зах зээл болох олон нийтэд зарлагддаггүй ажлын байруудад (нийт ажлын байрны 70 хувь нь олон нийтэд зарлагддаггүй) нэвтрэн мэдээлэл авах боломжтой болдог.
AMES Англи хэлний сургалтын ахлах багш Luke Treadwell Австрали улсад шинээр ирж буй хүмүүст хөдөлмөр эрхлэлтийн талаар семинар (workshop) зохион байгуулдаг. Тэрээр хүмүүст дотоодод ажлын туршлагагүй байх асуудлыг сайн дурын ажил хийн даван туулах тухай зөвлөдөг.
“Хэрвээ танд сайн дурын ажил хийх боломж олдвол Австралын ажлын байрны соёлд туршлагатай болох сайхан боломж юм. Ихэнх тохиолдолд таныг сайн дураараа ажиллаж байгаа тул хамт ажиллагсад мэдлэг туршлагаасаа хуваалцан таныг дэмжихдээ баяртай байдаг.” - Luke Treadwell
Treadwell хэлэхдээ ажил хайгчид ажилд хүсэлт гаргахдаа эхлээд таны материалыг ихэнхдээ компютер програмаар уншуулан шүүн хянадаг гэдгийг ойлгох хэрэгтэй. 

“Компютер програм таны CV дээрх түлхүүр үгнүүдийг (keywords) шүүн уншдаг. Тийм учраас та тухайн ажлын байрны шаардлагад нийцсэн түлхүүр үгнүүдийг CV болон хүсэлт гаргасан захидалдаа (cover letter) хангалттай оруулаагүй тохиолдолд компютер програм таныг шүүн гаргах болно” гэж хэлсэн юм.

Австрали улсын нуугдаж буй ажлын байрны зах зээлд нэвтрэх

“Нэг ажлын байрны зард 400 - 1400 хүсэлт гаргагч байдаг” гэж Ray Pavri хэлсэн юм.
Зөвхөн Seek, Indeed гэх мэт ажил хайх үндсэн хайлтын сайтаас боломжийг хайхаас гадна мэргэжлийн зөвлөхүүдийн тусламж авах нь Австрали улсын нуугдаж буй ажлын байрны зах зээл болох олон нийтэд зарлагддаггүй ажлын байруудад (нийт ажлын байрны 70 хувь нь олон нийтэд зарлагддаггүй) нэвтрэн мэдээлэл авах боломжтой болдог. 


Share
Follow SBS Mongolian

Download our apps
SBS Audio
SBS On Demand

Listen to our podcasts
Independent news and stories connecting you to life in Australia and Mongolian-speaking Australians.
Find out when and why Mongolians first came to Australia.
Get the latest with our exclusive in-language podcasts on your favourite podcast apps.

Watch on SBS
SBS World News

SBS World News

Take a global view with Australia's most comprehensive world news service