SKIP TO MAIN CONTENT

“Sydney Bookworms” номын клубийн гишүүд сар бүр унших номоо хамтдаа сонгож, ярилцдаг

Odonchimeg
Англи хэлний багш, орчуулагч, хэл шинжлэл судлаач, “Sydney Bookworms” номын клубийг үүсгэн байгуулагч Ц.Одончимэг

Бид энэ удаагийн ярилцлагын зочноор Англи хэлний багш, орчуулагч, хэл шинжлэл судлаач, “Sydney Bookworms” номын клубийг үүсгэн байгуулагч Ц.Одончимэгийг урилаа.


Published

By Khandmaa Ochir

Source: SBS


Skip to podcast episode content

Бид энэ удаагийн ярилцлагын зочноор Англи хэлний багш, орчуулагч, хэл шинжлэл судлаач, “Sydney Bookworms” номын клубийг үүсгэн байгуулагч Ц.Одончимэгийг урилаа.


Тэрээр одоо Macquarie их сургуульд Applied Linguistics and TESOL (Хэрэглээний хэл шинжлэл ба TESOL) чиглэлээр магистрын түвшинд суралцаж байгаа юм.

“Sydney Bookworms” номын клубт хүссэн хүн бүр оролцох боломжтой бөгөөд сар бүр шинэ ном уншиж хамтдаа ярилцахаар цугладаг байна. Энэхүү клубийг сайн дурын үндсэн дээр эхлүүлсэн бөгөөд хоёр жилийн турш тогтвортой үргэлжилж, сар болгон номоо уншиж, ярилцахаар цугладаг идэвхтэй гишүүдтэй болжээ. Энэ сард хүүхдүүдэд зориулсан цахим номын клубийн үйл ажиллагааг мөн эхлүүлжээ.

Тэрээр “Хэдий би өөрөө англи хэлний багш ч гэлээ хүмүүсийг монгол хэлээ сайн сураасай гэж боддог. Хүмүүс гадаад хэлээр сайн ярьж чадахгүй байна гээд аялга, дуудлагадаа алдаа гаргах вий гэж санаа зовдог. Гэтэл гадаад хэл бол хэрэглээ. Ойлголцох хэмжээнд сурсан байж болно. Өөрийнхөө хэлний чадварыг шүүмжлээд байх хэрэггүй юм шиг санагддаг юм. Харин монгол хэлээ төгс сайн сурахад анхаарч байгаасай, хуучны монгол уран зохиолын номуудыг уншаад хэлээ сайжруулаасай, хүүхдүүдээ бас эх хэлээ сайн сурахад анхаардаг байгаасай” хэмээсэн юм.

Та Монгол хэлээр илүү олон подкаст сонсмоор байна уу?

Манай Facebook хуудсыг дагаж, Apple Podcast, Spotify сувагт бидэнтэй нэгдээрэй. Мөн долоо хоног бүрийн Мягмар гарагт 2-3 цагийн хооронд SBS 3-р сувгаар Монгол хэл дээрх хөтөлбөрөө хүлээн авч сонсоорой.


Latest podcast episodes

Follow SBS Mongolian

Download our apps

Watch on SBS

SBS World News

Take a global view with Australia's most comprehensive world news service

Stream now