Watch FIFA World Cup 2026™

LIVE, FREE and EXCLUSIVE

Австралийн тухай: Уугуул ард түмний далбаа | Түүх, бэлэгдэл ба хүлээн зөвшөөрөл

Australia Explained – Aboriginal Flag

Children wave the Aboriginal Flag. Source: AFP / STEVEN SAPHORE/AFP

Сургууль, ажил, хотын захиаргаа эсвэл спортын арга хэмжээнүүд дээр Австралийн үндэсний далбааны дэргэд улаан, хар, шар өнгийн далбаа намирч байхыг та харсан байх. Энэ бол Австралийн уугуул иргэдийг төлөөлдөг Аборижинал далбаа бөгөөд тэдний газар нутаг, ард түмэн болон түүх, уламжлалтайгаа холбоотой байдлыг илэрхийлдэг.


Published

By Nikyah Hutchings

Presented by Undrakhbayar Jargalsaikhan

Source: SBS




Share this with family and friends


Сургууль, ажил, хотын захиаргаа эсвэл спортын арга хэмжээнүүд дээр Австралийн үндэсний далбааны дэргэд улаан, хар, шар өнгийн далбаа намирч байхыг та харсан байх. Энэ бол Австралийн уугуул иргэдийг төлөөлдөг Аборижинал далбаа бөгөөд тэдний газар нутаг, ард түмэн болон түүх, уламжлалтайгаа холбоотой байдлыг илэрхийлдэг.


Гол агуулга:

  • Аборижинал далбаа бол Австралийн албан ёсоор хүлээн зөвшөөрөгдсөн Үндэсний гурван далбааны нэг нь юм.
  • Энэхүү далбааг 1971 онд газрын эрхийн төлөөх эсэргүүцлийн далбаа болгон бүтээсэн бөгөөд 1995 онд Австралийн албан ёсны далбаан нэг болгосон юм.
  • Хар, улаан, шар өнгө нь Уугуул ард түмэн, газар нутаг (Country) болон нарыг бэлгэддэг.
  • Энэ далбаа нь тэмцлийн бэлгэ тэмдэгээс өдөр тутмын бахархал, угтан авах, харьяалагдах мэдрэмжийн тэмдэг болон өргөжсөн бөгөөд “Free the Flag” кампанит ажлын үр дүнд чөлөөтэй ашиглах боломжтой болсон юм.

Австралид албан ёсны үндэсний гурван далбаа байдаг:

  • The Australian national flag 
  • The Aboriginal flag 
  • The Torres Strait Islander flag 

Олон Уугуул ард түмний хувьд Аборижинал далбаа нь зүгээр нэг бэлгэдэл биш. Харин хүч чадал, амьд үлдсэн түүх болон өөрийн онцлог, мөн чанарын өдөр тутмын сануулга юм.

Australia Explained – Aboriginal flag
The Aboriginal flag Credit: Richard I'Anson/Getty Images

Аборижинал далбаа яаж үүссэн бэ?

Энэ далбаа анхнаасаа байгаагүй юм. Үүнийг 1971 онд Luritja болон Wombai гаралтай уран бүтээлч Uncle Harold Thomas бүтээжээ. Тэр бол Өмнөд Австралийн Урлагийн Сургуульд суралцсан бөгөөд Австралийн урлагийн сургуулийг төгссөн анхны уугуул хүмүүсийн нэг гэдгээрээ алдартай.

1971 оны 7-р сарын 12-нд тухайн үед National Aborigines Day гэж нэрлэгддэг байсан өдөр Аделайд хотын Виктория талбайд болсон газрын эрхийн төлөөх эсэргүүцлийн жагсаалын үеэр энэ далбааг анх удаа мандуулжээ. Үүний дараахан 1972 онд Канберра дахь Aboriginal Tent Embassy-д газрын эрх, өөрийгөө тодорхойлох эрхийн төлөөх хүчирхэг бэлгэдэл болгон ашигласан байна.

1995 онд Австралийн засгийн газар “Flags Act 1953” хуулийн дагуу Аборижинал далбааг албан ёсоор “Австралийн далбаа”-ны нэг болгон зарлаж, Австралийн үндэсний далбаатай зэрэгцүүлэн байршуулсан юм.

Ямар бэлэгдэлтэй вэ?

Аборижинал далбаа нь хоёр тэнцүү хэсэгт хуваагдсан байх бөгөөд дээд хэсэг нь хар, доод хэсэг нь улаан өнгөтэй, харин гол хэсэгт нь шар дугуй байрладаг.

Хар өнгө нь Уугуул ард түмнийг

Шар өнгө нь нарыг

Улаан өнгө нь эх дэлхий болон Уугуул ард түмний “Country” (нутаг, газар шороо)-г бэлэгддэг.

Gomeroi болон Fijian гаралтай залуу уран бүтээлч Jade Brennan энэ далбаа нь түүний хувьд мөн чанарын илэрхийлэл хэмээн ярьлаа.

Би энэ далбааг харахдаа өөрийн Country-ийг, ард түмнээ хардаг. Бас бүтээлийн эх болсон нарыг хардаг. Нар бол хүмүүсийг болон газар нутгийг нэгтгэж байдаг зүйл юм.
Jade Brennan

Jade Brennan.jpeg
Jade Brennan Credit: Jade Brennan

Wonnarua эмэгтэй Aunty Susan Kendall, Шинэ Өмнөд Уэльс мужийн Condobolin хотод өссөн бөгөөд түүнийг бага залууд энэ далбаа тийм ч өргөн хэрэглэгддэггүй байсан тухай дурслаа.

Тэр Аборижинал далбааг анги танхимд эсвэл төрийн байгууллагад биш, харин телевизээр жагсаалын тухай гарч байх үеэр анх харжээ.

“Би үнэндээ тэр далбааг телевизээр жагсаалын үеэр намирдуулсан байхыг харсан… тухайн үеийн бүх хэвлэл мэдээлэл их сөрөг байсан. Хүмүүс жагсаж байгаа тухай мэдээнд нэг далбаа гарч байсан нь надад Германы далбаа шиг харагдсан. Гэхдээ биш байсан. Энэ бол Аборижинал далбааг анх харсан миний дурсамж.”

Хожим нь тэр багш болох үед уугуул боловсрол болон энэ далбааны талаар бараг дурдагддаггүй байжээ.

“Намайг анх багшилж эхэлж байхад энэ тухай хичээлийн нэг ч сэдэв байгаагүй. Зүгээр л… ‘Энэ буддаг зураг байна, энэ бол Аборижинал далбаа. Хэн өнгөнүүдийг нь мэдэх вэ, юуг илэрхийлдэг вэ?’ гэх төдий л байсан. Эрт үед уугуул боловсрол иймэрхүү л хязгаарлагдмал байлаа.”

Aunty Susan далбааг анх бүтсэн үеийг санаж байхад, уугуул залуучууд энэ далбаатай хамт өсч байна. Залуу уран бүтээлч Ms Brennan хэлэхдээ,

“Хувцас эсвэл түр наадаг шивээсэн дээр энэ далбааг дүрсэлсэн байдаг. Бид сургуулийнхаа ариун цэврийн өрөөнд үүнийгээ солилцдог байсан. Хэнтэй хамт байгаагаа мэдэх нь биднийг их тайвшруулдаг, ялангуяа бид бүгд өөр өөр харагддаг үед.” гэжээ.

Australian and Aboriginal flags
Aboriginal and Australian flags are often flown together. Credit: Jenny Evans/Getty Images

Аборижинал далбааг хэзээ өргөнөөр хэрэглэж эхэлсэн бэ?

Далбааг 1995 онд албан ёсны болгосны дараа Aunty Susan өөрчлөлтийг бага багаар ажиглаж эхэлжээ.

“Далбааг албан ёсоор хүлээн зөвшөөрч, энд тэнд мандуулах болсон үед анзаарч эхэлсэн юм. Хотын удирдлага далбаа мандуулсан байсан. Нэг удаа далбаагаа тэнд мандаж байхыг хараад их сайхан санагдаж байлаа.”

Одоо бол Аборижинал далбаа өдөр тутам харагддаг зүйл болсон гэж Aunty Susan хэлж байна.

Машин дээр Аборижинал жижигхэн далбаа наасан байдаг. Энэ надад их таалагддаг.
Aunty Susan Kendall

“Би далбааг харах дуртай. Энэ бол хууль ёсны Аборижинал далбаа. Энэ бол бидний ард түмнийг төлөөлдөг.”

Анхны Үндэстэн залуус олон нийтийн орчинд энэ далбаагаа харахад угтан авч буй мэдрэмж төрдөг хэмээн Ms Brennan ярьсан юм.

Aunty Susan болон Jade хоёрын хувьд Аборижинал далбаа нь сургуульдаа, гүүрэн дээр, жагсаалын үеэр эсвэл хувцас, шивээс зэрэгт ч харагддаг тэдний бахархал, холбоо, харьяалагдах мэдрэмжийн эх үүсвэр нь болжээ.

Australia Explained – Aboriginal Flag
The Commonwealth Government acquired copyright and the flag can now legally be applied to clothing. Source: LightRocket / Ye Myo Khant/SOPA Images/Getty Images

Аборижинал далбааг хэн эзэмшдэг вэ?

Олон жилийн турш энэ далбааг хэн ашиглах эрхтэй талаар хууль эрхзүйн болон соёлын маргаан гарсаар ирсэн.

Uncle Harold Thomas далбааны зохион бүтээгчийн хувьд зохиогчийн эрхийг эзэмшиж байв. Тэрээр уг далбааг ашиглах эрхийг, тэр дундаа хувцас болон бараа бүтээгдэхүүн дээр ашиглахыг хянадаг хувийн компанид лицензээр олгожээ. Үүний улмаас Уугуул байгууллагууд болон коммунити далбааг зөвшөөрөлгүй ашигласан тохиолдолд хууль эрх зүйн анхааруулга хүлээж авах эсвэл төлбөр төлөх шаардлагатай болж байв.

Үүний хариуд Clothing The Gaps брэнд болон тэдний түншүүд “Free the Flag” кампанит ажлыг эхлүүлсэн. Тэд Аборижинал далбааг Уугуул хүмүүс болон коммунити чөлөөтэй ашиглах боломжтой болгох, мөн Засгийн газар арга хэмжээ авч уг далбааг хувийн лого биш, бусад үндэсний далбааны адил нийтэд нээлттэй болгохыг шаардаж байсан юм.

Олон жил үргэлжилсэн олон нийтийн шахалт, кампанит ажлын үр дүнд 2022 онд Холбооны Засгийн газар Uncle Harold Thomas-аас Аборижинал далбааны зохиогчийн эрхийг худалдан авснаа зарласан. Ингэснээр

  • Аборижинал далбааг Австралийн үндэсний далбааны адил одоо олон нийт чөлөөтэй ашиглах боломжтой болсон.
  • Хүмүүс далбааг хувцас, уран бүтээл, бараа бүтээгдэхүүн дээр ашиглахдаа төлбөр төлөх шаардлагагүй болсон.
  • Уугуул хүмүүс өөрсдийн далбааг ямар нэг хууль эрх зүйн эрсдэлгүйгээр ашиглах боломжтой болжээ.
Australia Explained – Aboriginal Flag
The Aboriginal flag is projected onto the Sydney Opera House on January 26, 2026. Source: Anadolu / Claudio Galdames Alarcon/Getty Images

Энэ далбаа олон зүйлийг өөрчлөхөд тусалсан ч хийх ажил одоо ч байгаа хэмээн Aunty Susan үзэж байна.

“Аборижинал далбаа утга учиртай. Одоо хүн бүр энэ юу болох, хэнийг төлөөлдгийг мэддэг болсон. Соёлыг, ялангуяа Уугуул соёлыг сурч, ойлгож, таашааж байгаарай, учир нь та яг энд амьдарч байна. Заавал түүнийг амьдралдаа дагах албагүй, гэхдээ ойлгож, бахарх. Энд байгаагаараа бахарх, мөн өөрийн далбаагаараа бахарх.”

Шинэ цагаачдын хувьд Аборижинал далбаа нь таны уугуул газар нутаг дээр амьдарч байгаагаа хүлээн зөвшөөрөх урилга юм.

Энэ далбаа нь амьдарч буй орон нутгийнхаа Үндэстнүүдийн нэрийг сурах мөн уугуул ард түмэн бол Австралийн түүхийн өнгөрсөн, одоо, ирээдүйн гол хэсэг нь гэдгийг олж харахыг уриалж буй хэрэг юм.

Та Монгол хэлээр илүү олон подкаст сонсмоор байна уу?

Манай Facebook хуудсыг дагаж, Apple Podcast, Spotify сувагт бидэнтэй нэгдээрэй. Мөн долоо хоног бүрийн Мягмар гарагт 2-3 цагийн хооронд SBS 3-р сувгаар Монгол хэл дээрх хөтөлбөрөө хүлээн авч сонсоорой.


Latest podcast episodes

Follow SBS Mongolian

Download our apps

Watch on SBS

SBS World News

Take a global view with Australia's most comprehensive world news service

Watch now