SBS Examines: AI сонгууль| Хиймэл оюун ухаан дэлхийн хамгийн том сонгуулиудад хэрхэн нөлөөлсөн бэ?

Factchequado.png

This TikTok account uses an avatar to spread misinformation about US immigration issues in Spanish. Credit: Source: Factchequeado

"Коммунист Камала"-гаас эхлээд Болливудын дэмжлэг хүртэл, хиймэл оюун ухаан болон худал мэдээлэл өнгөрсөн жилийн дэлхийн хамгийн том ардчилсан сонгуулиудад томоохон үүрэг гүйцэтгэжээ.


Анх удаа, хиймэл оюун ухаанаар бүтээсэн текст, видео, зураг, аудио улс төрийн кампанит ажилд ашиглагдаж эхэллээ.

Энэтхэгт, Болливудын жүжигчид тодорхой улс төрийн намыг дэмжиж буй мэт дүрслэгдсэн дипфэйкүүд сонгогчдын сошиал медиа хуудсанд гарч ирэв.

Deepfakes Analysis Unit (DAU) тэргүүн Pamposh Raina хэлэхдээ "Тэдний аудиог засварлаж, зарим тохиолдолд эх бичлэг дээр хэлсэн зүйлийг нь бүрэн өөрчилж, тэд тодорхой улс төрийн намыг дэмжиж буй мэт харагдуулсан. Гэхдээ бодит байдал дээр огт тийм зүйл болоогүй байсан юм." гэлээ.

Үүний зэрэгцээ, АНУ-д Камала Харрисыг Зөвлөлтийн офицерийн дүрээр хиймэл оюун ухаанаар бүтээсэн зураг түгэж, ялангуяа латин гаралтай сонгогчдын дунд өргөн тархжээ.

Factchequeado байгууллагын Ерөнхий редактор Ana Marìa Carrano "Испани хэлтэй нийгэмлэгийн хувьд Латин Америкийн олон хүмүүс авторитар дэглэмтэй өөр төрлийн харилцаатай байдаг. Тиймээс ийм төрлийн холбоог тэд өөрөөр хүлээн авч, эсэргүүцэх хандлагатай байдаг." гэж онцолжээ.

Энэ дугаарт, SBS Examines хиймэл оюун ухаанаар үүсгэсэн худал мэдээлэл Энэтхэг болон АНУ-ын сонгуульд хэрхэн нөлөөлсөн тухай ярилцлаа.

Share
Follow SBS Mongolian

Download our apps
SBS Audio
SBS On Demand

Listen to our podcasts
Independent news and stories connecting you to life in Australia and Mongolian-speaking Australians.
Find out when and why Mongolians first came to Australia.
Get the latest with our exclusive in-language podcasts on your favourite podcast apps.

Watch on SBS
SBS World News

SBS World News

Take a global view with Australia's most comprehensive world news service
SBS Examines: AI сонгууль| Хиймэл оюун ухаан дэлхийн хамгийн том сонгуулиудад хэрхэн нөлөөлсөн бэ? | SBS Mongolian