2020 оны эхэнд 64 хувь байсан манай харьяалагдах мэдрэмж 2025 онд 46 хувь болж буурсан ч манай нийгэмлэгүүд дотор итгэл найдвар хэвээр байна.
Сүүлийн үеийн Scanlon Foundation-ийн Mapping Social Cohesion тайланд дурдсанаар насанд хүрэгчдийн 82 хувь нь өөрсдийн орон нутагт хүмүүс хөршүүддээ туслахад бэлэн байдаг гэж санал нийлсэн бөгөөд энэ түвшин сүүлийн 15 жилийн турш тогтвортой өндөр хэвээр байна. Мөн 80 хувь нь өөр үндэстэн, угсаатны гаралтай хөршүүд хоорондоо сайн ойлголцож, эвтэй байдаг гэж хариулжээ.
Баруун Сиднейн нэгэн коммунитигийн тэргүүн Om Dhungel бол нэг том жишээ юм. Тэр Blacktown дахь олон янзын гарал үүсэлтэй хүмүүсийн дунд чухал үүрэг гүйцэтгэж ирсэн хүн.
“Бид нийтлэг зүйлдээ анхаарах хэрэгтэй, тэгээд тэр суурин дээрээс үргэлж бүтээж чадна. Харин олон янз байдал, ялгаатай байдлаа түүн дээр нэмж болно,” гэж тэр SBS Examines болон SBS Insight-ийн хамтарсан The Social Schism нэвтрүүлгийн хөтлөгч Janice Petersen-д хэлжээ.
2012 онд Пакистанаас ирсэн зохиолч, комидеан Sami Shah, өөр үзэл бодолтой хүмүүстэй илүү тухтай байж сурах хэрэгтэй гэж үздэг гэлээ.
Би гэр бүлийн бүх хүн өөр өөр үзэл бодол, өөр өөр итгэл үнэмшилтэй, зарим нь бүр нэлээд туйлширсан байдаг нийгмээс гаралтай хүн. Гэхдээ та нар ямар ч байсан хамтдаа оройн хоол иддэг.Sami Shah
Muslim community удирдагч Hana Assafiri, ийм хэцүү яриа өрнүүлэх илүү олон талбар бидэнд хэрэгтэй байна гэсэн юм.
“Хэрэв та өөрийгөө тавгүй мэдэрч байвал, магадгүй тэр тавгүй мэдрэмжтэйгээ нэг минут илүү хамт байгаад үзээрэй ... таамаглалаа нээлттэй сониуч зан болгож хувиргаарай,” гэж тэр хэлсэн.
“Гартаа байгаа утсаа тавь,” гэж тэр нэмж хэлжээ. “Бид бүгд маш их хуваагдалтай, хортой энэ орчинд байна.”
Canberra-гийн Их сургуулийн судалгаагаар сошиал медиаг ихээр ашиглах нь илүү туйлширсан, эсвэл хэт нэг талыг барьсан үзэл бодолтой хамааралтай болохыг тогтоосон.
Cheek Media Co.-ийн гүйцэтгэх захирал Hannah Ferguson засгийн газрыг онлайн платформуудаас хэт даврагч, үзэн ядсан агуулгыг устгах талаар илүү их арга хэмжээ авахыг хүсэж байна.
“Бид засгийн газартаа хэрхэн хариуцлага тооцох, мөн тэд платформуудыг хэрхэн зохицуулж, манай нийгмийн эв нэгдлийг үндсээр нь эвдэж буй хэт туйлширсан материалтай биднийг харилцахаас үнэхээр сэргийлж чада байгаа эсэх талаар бодох хэрэгтэй,” гэж тэр хэллээ.
SBS Examines энэ дугаарт Австраличууд илүү эв нэгдэлтэй нийгмийг бүрдүүлэхийн тулд ямар алхам хийж болохыг авч үзэж байна.
SBS Examines бусад дугааруудыг Монгол хэлээр сонсохыг хүсвэл ЭНД дараарай.
Та Монгол хэлээр илүү олон подкаст сонсмоор байна уу?
Манай Facebook хуудсыг дагаж, Apple Podcast, Spotify сувагт нэгдээрэй. Мөн долоо хоног бүрийн Мягмар гарагт 2-3 цагийн хооронд SBS 3-р сувгаар Монгол хэл дээрх хөтөлбөрөө хүлээн авч сонсоорой.
Stream free On Demand
The Social Schism





