Австралид ирсэн анхны Монголчуудын удам Tim Hannaford өөрийн гэр бүлийн хамт Source: Хувийн архиваас
Австралид ирсэн анхны Монголчууд цувралын хоёр дахь дугаарт Tim Hannaford-той ярилцлаа. Published 12 December 2021 3:23pm
Updated 13 December 2021 5:24pm
By Undrakhbayar Jargalsaikhan
Source: SBS
Skip to podcast episode content Share this with family and friends
Австралид ирсэн анхны Монголчууд цувралын хоёр дахь дугаарт Tim Hannaford-той ярилцлаа. Энэ удаад 1865 онд Австралид ирсэн Dan Hawke гэдэг Монгол гаралтай хүний 5 дахь удмын хүн болох Tim Hannaford гэдэг хүнийг олж ярилцлаа.
Tim олон жилийн турш судалж, өөрийнх нь өвөг дээдэс Чингис хааны удмын хүн гэсэн баримтуудыг ч цуглуулжээ. Эхээс төрөхдөө хөх толботой төрсөн, өөрийгөө Монгол цустай гэдгээрээ ихэд бахархдаг тэрээр Монголчуудын төлөө ихийг хийдэг хүн билээ.
Tim Hannaford эхнэр О.Амаржаргал, хүүхдүүдийн хамт. Мельбурн хот, Австрали Улс Source: Хувийн архиваас Tim Hannaford бол Австралид ирсэн анхны Монгол хүний 5 дахь үе. Зурагт эхнэр О.Амаржаргалын тоглолтын дараа. Мельбурн хот, Австрали улс Source: Хувийн архиваас Сэнгэрэнчин Dan Hawke Source: Хувийн архиваас Dan Hawke-ын хүү Henry Hawke эхнэр, хүүхдийн хамт дэлгүүрийнhээ үүдэнд. 1910 онд авсан зураг. Source: Хувийн архиваас Dan Hawke тухайн үед Common Wealth-ын орнуудын хамгийн өндөр насласан хүн хэмээн сонин дээр мэдээ гарч байжээ. Тэр 108 насласан ажээ. Source: Хувийн архиваас Энэхүү ярилцлагыг хийхэд тусласан О.Амаржаргал болон ярилцлагын орчуулгыг уншиж, дуу оруулсан орчин үеийн уран бүтээлч, зураач Гаваад маш их баярлалаа.
SBS Mongolia Австралид ирсэн ахны Монголчуудтай холбоотой судалгааг хийсээр байна. Дараагийн дугаарт бас анх ирсэн Монгол гаралтай гурван хүний нэг болох Chin Lang Tip болон James Hawke нарын удмын хүмүүстэй ярилцахаар бэлдэж байна.