АВСТРАЛИ УЛС ЖУУЛЧДАД ХИЛЭЭ НЭЭХ ӨДРӨӨ ТОВЛОЛОО

Airplane in flight

Source: Getty Images

Австрали улс бүрэн вакцинаа хийлгэсэн олон улсын зорчигчдод 2-р сарын 21-нээс эхлэн хилээ нээхээр боллоо.


Өнөөдөр Ерөнхий сайд Scott Morrison жуулчид болон бусад олон улсын зорчигчид хоёр тун вакцинаа хийлгэсэн бол удахгүй Австралид ирэх боломжтой болохыг албан ёсоор зарлалаа.  

Энэ бол Австраличуудын хувьд нэг зорилтоо биелүүлж буй чухал цаг үе хэмээн Ерөнхий сайд өнөөдөр хэвлэлийнхэнд хэлжээ.

Австралийн олон улсын хил 2020 оны 3-р сарын 20-ноос хойш буюу бараг 2 жил хаалттай байсны эцэст өнгөрсөн 12-р сард гадаад оюутан болон ажиллах хүмүүст хилээсээ нээсэн юм.

Одоо Австралид ирэх хүмүүс хоёр вакцин хийлгэсэн баримтаа үзүүлэх ёстой. Вакцин хийлгээгүй хүмүүс шалтгаанаа эмнэлгийн байгууллагын гаргасан тодорхойлолтоор нотлох юм байна.  

Хил хаалттай байснаас уналтад ороод байсан аялал жуулчлалын салбарынхан хилээ нээхийг шаардсаар байсан юм.

Ихэнх муж, бүс нутгууд гаднаас ирсэн хүмүүсийг тусгаарлалт хийлгүйгээр нэвтрэхийг зөвшөөрч байгаа. одоогоор зөвхөн Western Australia муж л хоёр долоо хоногийн тусгаарлалт хийхийг шаардаж байна.

Omicron халдвар буурах шатандаа орж, эрүүл мэндийн салбарын байдал сайжрах төлөвтэй байна. Томоохон мужууд халдварын оргил үеийг давж гарсан хэмээн эрүүл мэндийн албаныхан бидэнд сайхан мэдээ дуулгалаа хэмээн Ерөнхий сайд Morrison ярьсан байна.
Сөрөг хүчний хэвлэлийн төлөөлөгч Kristina Keneally хилийг нээж байгаа ч сайн ч бидэнд маш тодорхой төлөвлөгөө хэрэгтэй байна гэжээ. Түүний хувьд хил албаныхан ирж байгаа хүмүүсийн вакцинжуулалтыг сайтар шалгах хэрэгтэйг анхааруулжээ. 

Австралийн дотоод хэргийн яамны сайтад бичсэнээр хилээр нэвтрэхэд хүлээн зөвшөөрөгдсөн вакцинууд: 

  • Two doses at least 14 days apart of:
    • AstraZeneca Vaxzevria
    • AstraZeneca Covishield
    • Pfizer/Biontech Comirnaty
    • Moderna Spikevax or Takeda
    • Sinovac Coronavac
    • Bharat Biotech Covaxin
    • Sinopharm BBIBP-CorV (for people under 60 years of age on arrival in Australia)
    • Gamaleya Research Institute Sputnik V.
  • Or one dose of:
    • Johnson & Johnson/ Janssen-Cilag COVID Vaccine.



Share
Follow SBS Mongolian

Download our apps
SBS Audio
SBS On Demand

Listen to our podcasts
Independent news and stories connecting you to life in Australia and Mongolian-speaking Australians.
Find out when and why Mongolians first came to Australia.
Get the latest with our exclusive in-language podcasts on your favourite podcast apps.

Watch on SBS
SBS World News

SBS World News

Take a global view with Australia's most comprehensive world news service