Хэрэв та өр, төлбөрөө барагдуулах боломжгүй болсон бол дампуурлаа зарлах нэг сонголт байж болно. Энэ санхүүгийн төдийгүй сэтгэлзүйн хувьд ч ичгэвтэр байдалд оруулдаг тул олон хүний хувьд амаргүй шийдвэр юм. Гэхдээ зарим тохиолдолд хүндрэлийг арилгах цорын ганц арга зам байж болох юм.
Энэ нь хууль ёсны үйл явц бөгөөд та ихэнх өрнөөсөө салж, санхүүгийн байдлаа сэргээхэд тань тусладаг.
National Debt Helpline -д Даваагаас Баасан гарагуудад 1800 007 007 дугаарт залган тусламж мэдээлэл авах боломжтой. Танд ямар гарц байгааг тайлбарлах мэргэжлийн зөвлөгөөг тэд өгдөг.
Australian Financial Security Authority (AFSA) дампуурлын үйл явцыг удирдан явуулдаг.







