Австралийн тухай: Нэгдүгээр сарын 26-нд яг юу тохиолдсон бэ?

People Observe Australia Day Holiday

MELBOURNE, AUSTRALIA – Нэгдүгээр сарын 26: Gunai болон Gunditjmara овгийн бахархалт эмэгтэй Meriki Onus 2025 оны 1-р сарын 26-нд Melbourne хотод болсон Invasion Day Rally-д оролцож байгаа нь. Aвстралийн өдрийг өмнө нь Foundation Day гэж нэрлэгддэг байсан бөгөөд Австралийн албан ёсны үндэсний баяр юм. Жил бүрийн 1-р сарын 26-нд 1788 онд Анхны флот Сидней хотод ирсэн өдөр хэмээн тэмдэглэдэг. Олон уугуул Австраличуудын хувьд энэ өдрийг “Эзлэн түрэмгийллийн өдөр” гэж нэрлэдэг ажээ. Энэ өдрийн талаар өрнөж буй өргөн хүрээний маргааны хүрээнд тэмдэглэх өдрийг өөрчлөхийг уриалдаг цөөн боловч өсөн нэмэгдэж буй хөдөлгөөн бий. Credit: Darrian Traynor/Getty Images

1-р сарын 26-ны өдөр бол Австралийн түүхэн дэх хамгийн их маргаан дагуулсан өдрүүдийн нэг юм. Улсын төрсөн өдөр хэмээн ихэвчлэн тодорхойлдог. Гэхдээ энэ өдөр колони албан ёсоор байгуулагдсан өдөр биш, мөн Commonwealth үүссэн өдрийг ч илэрхийлдэггүй. Харин колоничлол, улс төрийн шийдвэрүүд, мөн Анхны үндэстэнүүдийн түүхийг илтгэдэг. 1-р сарын 26-нд яг юу болсон бэ гэдгийг ойлгосноор яагаад энэ өдрийг улс даяар ийм өөр өөрөөр хүлээн авдгийг тодорхой харж болно.


Гол агуулга:
  • Анхны флот 1788 оны 1-р сарын 26-нд биш, 1-р сарын 18-нд Botany Bay-д иржээ.
  • Австрали албан ёсоор 1788 оны 1-р сарын 26-нд биш, 2-р сарын 7-нд байгуулагдсан.
  • 1-р сарын 26 нь урт хугацааны турш Анхны үндэстэн хүмүүсийн хувьд эсэргүүцэл үзүүлэх, үнэнийг илчлэх өдөр болж ирсэн.
Энэ нэвтрүүлгийг NITV-ийн бэлтгэсэн бичлэг дээр тулгуурлан бүтээлээ. SBS-ийн National Indigenous Affairs Editor, NITV-ийн The Point хөтөлбөрийн хамтран хөтлөгч John-Paul Janke бэлтгэсэн бичлэгээс танд хүргэж байна. Тэрээр 1-р сарын 26-ны өдөр яагаад Австралийн өдөр гэж нэрлэгдэх болсон, яагаад улс даяар маш өөр утга агуулгаар тэмдэглэдэг талаар тайлбарлажээ.

1-р сарын 26-нд Австралид ямар үйл явдал тохиосон бэ?

1-р сарын 26 нд 1788 онд Captain Arthur Phillip Британийн далбааг Sydney Cove-д мандуулсан өдрийг тэмдэглэдэг. Тэр өдрийн орой нь Англиас хөдлөөд найман сар гаруй аяласан арван нэгэн хөлгөөс бүрдсэн анхны флот Port Jackson-д зангуугаа буулгажээ.

Энэ мөчийг улсын суурийг тавьсан өдөр хэмээн тайлбарладаг боловч Британичууд анх ирсэн үе ч биш, мөн колони албан ёсоор байгуулагдсан өдөр ч байгаагүй юм.
Sydney Cove, New South Wales, Australia, 1788, (1886).
Sydney Cove, New South Wales, Australia, 1788, (1886). Sydney Cove is a bay on the southern shore of Sydney Harbour. It was the site chosen in 1788 by Captain Arthur Phillip for the establishment of the first British colony in Australia, which later became the city of Sydney. The date of the colony's founding, 26 January, is today celebrated as Australia Day. Wood engraving from 'Picturesque Atlas of Australasia, Vol I', by Andrew Garran, illustrated under the supervision of Frederic B Schell, (Picturesque Atlas Publishing Co, 1886). (Photo by The Print Collector/Print Collector/Getty Images) Credit: Print Collector/Print Collector/Getty Images

Анхны флот 1-р сарын 26-нд ирсэн үү?

Үгүй. Анхны флот 1788 оны 1-р сарын 18-нд Botany Bay-д ирж эхэлсэн. Тухайн бүс нутгийг шинжиж үзээд Phillip хөрс муу, цэвэр ус хомс тул суурьшилд тохиромжгүй гэж дүгнэжээ.

Хүчтэй салхи флотын хөдөлгөөнийг саатуулж, 1-р сарын 25-нд Captain Jean-François de La Pérouse-ийн удирдсан Францын хоёр хөлөг далайн эрэг орчимд гарч ирсэн. Харин маргааш өглөө нь Phillip цөөн хүний хамт Sydney Cove руу шилжин очсон бөгөөд 1-р сарын 26-нд тэнд жижиг ёслол хийсэн байна.

Австрали улс хэзээ албан ёсоор байгуулагдсан бэ?

New South Wales колонийг 1788 оны 2-р сарын 7-нд албан ёсоор зарлаж, Arthur Phillip-ийн захирагчийн эрхийг албан ёсоор тунхагласан юм.

Колонийн хил хязгаар нь 135-р меридианаас зүүн тийш сунан, тивийн талаас илүүг хамарч байв. Энэ хил нь Европын гэрээ хэлэлцээрт үндэслэсэн бөгөөд тухайн газар нутаг нь аль хэдийн Анхны үндэстэн хүмүүсийн өлгий нутаг байсан бодит байдлыг үл харгалзан тогтоогдсон юм.

Arthur Phillip, British naval commander, c 1789.
UNITED KINGDOM - JUNE 10: Engraving by W Sherwin after a painting by F Wheatly, of Phillip (1738-1814) who, in 1787, commanded the First Fleet carrying convicts to Australia. The day of his landing at Botany Bay, 26 January 1788, was later celebrated as Australia Day. Phillip founded a penal colony at Sydney Cove, Port Jackson, and was made Governor (colonial administrator) of New South Wales. (Photo by SSPL/Getty Images) Credit: Science & Society Picture Librar/SSPL via Getty Images

Анхны үндэстэн хүмүүст ямар нөлөө үзүүлсэн бэ?

Анхны флот Sydney Basin даяар орших дор хаяж 29 Анхны үндэстэн овог, бүлгүүдийн эзэмшилд байсан Country нутагт хүрэлцэн ирсэн. Энэ газар нутаг эзэнгүй байгаагүй.

Анхны үндэстэн хүмүүсийн хувьд 1-р сарын 26 бол газар нутгаа алдаж, хүчирхийлэл, эсэргүүцэл эхэлсэн өдрийг илэрхийлдэг. Энэ бүхний үр дагавар өнөөдөр ч мэдрэгдсээр байна.

1-р сарын 26-ныг яагаад Австралийн өдөр болгосон бэ?

1-р сарын 26-ныг анх 1818 онд New South Wales-д нийтийн амралтын өдөр болгон зарласан бөгөөд тэр үед First Landing Day буюу Foundation Day гэж нэрлэдэг байсан.

1888 он гэхэд ихэнх колониуд 1-р сарын 26-ныг Foundation Day буюу Anniversary Day гэж тэмдэглэж байсан ч, колони бүр өөр өөр өдөр тэмдэглэдэг байв.

ХХ зууны сүүлчээр Australian Natives Association байгууллага 1-р сарын 26-ыг үндэсний амралтын өдөр болгохыг идэвхтэй дэмжиж эхэлсэн. Гэвч тус байгууллага нь зөвхөн цагаан арьст, Австралид төрсөн эрчүүдийг гишүүнээр элсүүлэх хязгаарлалттай байсан юм.

Австралийн өдөр нь Холбооны өдөр мөн үү?

Үгүй. Commonwealth of Australia нь 1901 оны шинэ жилийн өдөр байгуулагдсан. Холбооны парламентын анхны хурал үүний дараа нь, 1901 оны 5-р сарын 9-нд болсон ажээ.

1-р сарын 26 эдгээр үйл явдлыг тэмдэглэдэггүй. Харин энэ өдөр нь 1788 оны Sydney Cove-д буусан үйл явдлыг дурсдаг.

Australia Day гэх нэрийг хэзээнээс ашиглаж эхэлсэн бэ?

Үндэсний Australia Day гэсэн ойлголт анх Дэлхийн I дайн-ын үеэр, дайнд хандив цуглуулах арга хэмжээнүүдийн нэг хэсэг болгон гарч ирсэн. Олон жил энэ үйл ажиллагааг 1-р сарын оронд 7-р сард зохион байгуулж байв.

1918 он гэхэд зарим байгууллагууд 1-р сарын 26-ыг Australia Day гэж нэрлэх болжээ. 1930 онд Australian Natives Association албан ёсоор энэ нэрийг баталсан бөгөөд 1935 он гэхэд ихэнх мужууд дагаж мөрдсөн ч, New South Wales Anniversary Day гэж нэрлэсэн хэвээр байлаа.

1-р сарын 26 яагаад Анхны үндэстэн хүмүүсийн хувьд Гашуудлын өдөр болсон бэ?

1938 онд анхны флот газардсан 150 жилийн ойгоор Анхны үндэстэн ард түмний удирдагчид Гашуудлын өдрийг зохион байгуулжээ. Энэ нь үндэсний хэмжээнд зохион байгуулсан хамгийн уугуул иргэний эрхийн төлөөх хамгийн анхны эсэргүүцлийн нэг бөгөөд шударга бус байдал, гадуурхалт, газар нутгаа алдахыг олон нийтэд анхааруулах зорилготой байв.

Түүнээс хойш, 1-р сарын 26 нь Анхны үндэстэн ард түмний хувьд эсэргүүцэл үзүүлэх, дурсах, амьдрах хүчээ тэмдэглэх хүчтэй өдөр хэвээр байсаар иржээ.

1-р сарын 26-ныг хэзээ бүх нийтийн амралтын өдөр болгосон бэ?

Хэдэн арван жилийн турш мужуудын өөр өөр өдрийг бүх нийтийн амралтын өдөр болгож, Зарим нь яг 1-р сарын 26-нд, зарим нь хамгийн ойрын Даваа гарагт тэмдэглэдэг байсан.

1988 оны флот газардсаны хоёр зуун жилийн ойн дараа бүх мужууд амралтын өдрөө аажмаар нэгтгэж, 1994 онд үндэсний хэмжээнд 1-р сарын 26 ныг бүх нийтийн амралтын өдөр болгожээ.

Australia Day Live 2024
SYDNEY, AUSTRALIA - JANUARY 26: A general view is seen during Australia Day Live 2024 at the Sydney Opera House on January 26, 2024 in Sydney, Australia. (Photo by Don Arnold/WireImage) Credit: Don Arnold/WireImage

1-р сарын 26 өнөөдөр ч яагаад чухал хэвээр байна вэ?

1-р сарын 26 нь олон утгыг агуулдаг. Заримд нь баяр, харин Анхны үндэстэн олон хүмүүсийн хувьд гашуудал, эсэргүүцэл, оршин тогтнолыг илэрхийлдэг өдөр хэвээр байна.

Улс даяар яриа хэлэлцээр үргэлжилж буй энэ үед уг өдрийн түүхийг ойлгох нь үнэнийг илчлэх, илүү мэдээлэлтэй, оролцоотой ирээдүйг бүтээхэд чухал юм.

Australia Explained-ийн энэхүү дугаарыг NITV-тэй хамтран бүтээлээ. John-Paul Janke-гийн дуу хоолойг NITV-ийн бэлтгэсэн видео тайлбараас авсан болно.


Share
Follow SBS Mongolian

Download our apps
SBS Audio
SBS On Demand

Listen to our podcasts
Independent news and stories connecting you to life in Australia and Mongolian-speaking Australians.
Find out when and why Mongolians first came to Australia.
Get the latest with our exclusive in-language podcasts on your favourite podcast apps.

Watch on SBS
SBS World News

SBS World News

Take a global view with Australia's most comprehensive world news service