Австрали бол цаг агаарын эрс тэс уур амьсгалтай улс. Хэт халж, үер болж, шуурга, гал түймэр гарч болох эрсдэлтэй нутаг. Тиймээс цаг үеэ ойлгох, бэлэн байдлаа хангах, хариу арга хэмжээ авах мэдлэг юу юунаас илүү чухал юм. Улс даяар дагаж мөрдөх аюулын зэрэглэлийн шинэ системийг Австрали улс баталсан. Энэ нь жирийн иргэд болон онцгой байдлын агентлагуудад зориулсан нэгдсэн стандартаар бүтээсэн Онцгой байдлын аюулын тухай зарлан мэдээлэх систем юм.
2019 оны арванхоёрдугаар сар. Австрали улс тэр үеийг "Хар зун" гэж нэрлэсэн. Улс даяар аймшигт ойн түймэр дэгдэж, дэлхий даяар Австралийн төлөө залбирч байлаа. Дараахан нь, ердөө хэдхэн долоо хоногийн дараа аадар бороо орж, хүчтэй шуурсны улмаас түймэрт өртсөн нутгийн зарим нь усанд автав. Дахиад олон мянган ан амьтан үгүй болж, хэдэн зуун айл орох оронгүй болсон. Байгалийн энэ шалгуур хэзээ дахин давтагдаж, эргэн ирэхийг хэлж таашгүй. Харин бид бэлэн байх ёстой. Нэгдсэн дохиоллыг ойлгодог, арга хэмжээ авах мэдлэгтэй байх хэрэгтэй.

Дэлгэрэнгүй мэдээллийг The Australian Fire Danger Rating System
болон Australian Warning System орж аваарай.






