Австралийн компаниуд тус бүрдээ ажлын байрны ёс зүйн хэм хэмжээтэй байдаг. Гэхдээ ихэнх салбарт, бизнест мөрдөгддөг бичигдээгүй дүрмүүд бас бий. Эдгээр бичигдээгүй бас тунхаглаагүй дүрмүүд нийлж нийгмийн хэм хэмжээг бүрдүүлдэг юм. Австралийн тухай нэвтрүүлгийн энэ дугаарт эдгээр бичигдээгүй дүрмүүдийн тухай ярилцлаа.

Австрали дахь шинэ амьдралдаа эхлүүлж, суурьшихад тань тус болох үнэ цэнэтэй мэдээлэл, зөвлөгөө авахыг хүсвэл Австралийн тухай подкастыг сонсоорой.
Танд асуулт эсвэл ямар сэдвээр нэвтрүүлэг хийх санаа байгаа бол australiaexplained@sbs.com.au хаягаар бидэнд захидал илгээнэ үү.
Мэдээж SBS Mongolian FB танд үргэлж нээлттэй байх болно.
Share






