АТАR/Australian Tertiary Admission Rank/ бол ахлах сургуулийн сурагчид цаашдаа дээд боловсрол эзэмшихэд гол хүчин зүйл болдог үнэлгээ бол юм. Үүнийг Монголоор Дээд боловсролын элсэлтийн эрэмбэ гэж хөрвүүлж болох бөгөөд энэ нь ямар нэгэн оноо эсвэл дүн биш юм.
ATAR бол ижил насны хүүхдүүдийг академик амжилтаар нь эрэмбэлэх стандарт хэмжүүр бөгөөд их сургуульд хэн нь орохыг тодорхойлдог үзүүлэлт юм.

Муж бүр өөр өөрийн гэсэн ахлах сургуулийн системтэй, ATAR-ыг бие даан тооцдог ч муж хооронд шилжүүлэн тооцох аргачилал бий гэж манай зочин тайлбарлалаа.
Австралийн муж, бүс нутгуудын их сургуулийн элсэлтийн төвүүдийн вэб сайтууд:
South Australia and Northern Territory- South Australian Tertiary Admissions Centre ( SATAC).
Queensland- Queensland Tertiary Admissions Centre.
Tasmania- Tertiary Admissions Centre for Tasmania.
Victoria- Victorian Tertiary Admission Centre (VTAC).
Australian Capital Territory- ACT Board of Senior Secondary Studies (ACT BSSS).






