Эхэн үе: Тэгш эрхийн төлөөх уриалга:
Энэ бүхний эхлэл нь 2005 онд тавигдсан юм. Абориген ахмад, профессор Том Калма AO бол Австралийн одон хүртсэн офицер хүн. Тэр нийгмийн шударга байдлын талаар түүхэн тайланг танилцуулж, Абориген болон Торресийн хоолойн арлын ард түмэнд нэгэн үеийнхний буюу 25 жилийн эрүүл мэндийн тэгш байдлыг хангахыг уриалсан юм.
Түүний тайлан олон нийтийн дэмжлэгийг хүлээсэн бөгөөд 2007 онд Олимпын алдарт тамирчид Cathy Freeman, Ian Thorpe нар энэхүү шинээр эхэлж буй аянд нэгджээ.

CANBERRA, AUSTRALIA - FEBRUARY 13: Australian Prime Minister Kevin Rudd meets with Raymattja Marika after delivering an apology to the Aboriginal people for injustices committed over two centuries of white settlement at the Australian Parliament. Rudd's apology referred to the "past mistreatment" of all Aborigines, singling out the "Stolen Generations", the tens of thousands of Aboriginal children taken from their families by governments between 1910 and the early 1970s, in a bid to assimilate them into white society. (Photo by Andrew Sheargold/Getty Images) Credit: Andrew Sheargold/Getty Images
Анхны Closing the Gap стратеги боловсруулагдсан нь:
2008 онд Ерөнхий сайд Kevin Rudd Closing the Gap стратегийг албан ёсоор баталсан юм. Мөн тэр жилдээ тэрбээр Stolen Generations буюу Хулгайлагдсан үеийнхэнд хандаж Үндэсний Уучлалыг илэрхийлсэн юм.
Анхны Closing the Gap стратеги нь долоон гол салбарт төвлөрч байлаа. Үүнд дундаж наслалт, хүүхдийн эндэгдэл, боловсрол, ажил эрхлэлт зэрэг багтсан юм. 10 жилийн дотор хэмжигдэхүйц ахиц дэвшлийг гаргах зорилготой байв.
Түүнээс хойш жил бүр тухайн үеийн Ерөнхий сайд тайлан танилцуулж, явцыг дүгнэдэг болсон.
“Сүүлийн 12 жил би энэ танхимд сууж, Closing the Gap-ийн илтгэлүүдийг сонслоо. Энэ бол итгэл найдвар, бухимдал, урам хугарсан түүх юм — сайн санаа, сайн итгэлийн түүх. Гэхдээ үр дүн нь хангалтгүй байна. Харамсалтай нь одоо ч энэ бүхэн хэвээр... үнэн. Бид сэтгэлгээний хэвшмэл байдлаасаа гарах цаг болсон... одоо бид энэ хандлагыг уугуул австраличуудтай хамт өөрчилж эхэлж байна.” гэв.

SCOTT MORRISON CLOSING THE GAP PRESS CONFERENCE Credit: AAPIMAGE
Тэр мөчөөс эхлэн эргэлтийн цэг бий болсон.
Стратегийг шинэчилж “Closing the Gap-ийг Үндэсний Хэлэлцээр” хэмээн нэрийдсэн бөгөөд гол анхаарал нь Засгийн газрын тэргүүлсэн шийдлээс уугуул иргэдийн хамтын түншлэл рүү шилжсэн.Coalition of Peaks хэмээх бүлгийг байгуулсан ба энэ нь 80 гаруй Абориген болон Торресийн хоолойн арлын ард иргэдийн өөрсдийн удирддаг байгууллагуудаас бүрдсэн бөгөөд шинэ аргачлалыг хамтран боловсруулах зорилготой байсан.Үндсэн санаа нь энгийн: бодлогыг иргэдийн өмнөөс биш, харин тэдэнтэй хамт гаргагдах ёстой.
Шинэ хэлэлцээрт 2031 он гэхэд биелүүлэх 19 тодорхой зорилтыг тусгасан. Үүнд:
• Хүүхдүүд эрүүл, хүчтэй төрөх
• Сурагчид суралцах чадамжаа бүрэн хөгжүүлэх
• Гэмт хэргийн шүүхийн шатанд хүрэх залуу хүмүүсийн тоог бууруулах
Энэ бол илүү өргөн хүрээтэй, цогц хандлага бөгөөд зөвхөн эрүүл мэнд бус орон сууц, шүүх засаглал, соёл, эдийн засгийн оролцоог ч хамарч байгаа юм.

Lead Convener of the Coalition of Peaks Pat Turner speaks to the media during a press conference at Parliament House in Canberra. Source: AAP / LUKAS COCH/AAPIMAGE
Тэгвэл өнөөдөр бид хаана явж байна вэ?
Профессор Том Калма өөрчлөлтийн тухай анх санаачилга гаргаснаас хойш бараг нэг үе өнгөрч байна. Тухайн үед уугуул болон уугуул бус австраличуудын дундаж наслалтын зөрүү 11 жил байсан бол өнөөдөр 8 жил болж багассан. Гэсэн ч энэ зөрүү дахин нэмэгдэх хандлагатай байгаа нь санаа зовоож байна.
Үндэсний Бүтээмжийн Хорооны хамгийн сүүлд гаргасан тайланд 19 зорилгын 11-д нь ахиц дэвшил гарсан. Гэхдээ зөвхөн тав нь л хэрэгжих зам дээрээ явж байна.
Гэхдээ зарим нааштай үзүүлэлтүүд бий: илүү олон хүүхэд эрүүл жингээр төрж, илүү олон залуус 12-р анги эсвэл түүнтэй дүйцэхүйц боловсрол эзэмшиж байна.
Гэвч амиа хорлолт болон насанд хүрэгчдийн шоронд хоригдох түвшин буурахын оронд өсч байна.
Coalition of Peaks-ийн зохицуулагч, Гуданжи-Аррернте эмэгтэй Пэт Тернер ингэж хэллээ:
“Бид энэ ажлаа тууштай үргэлжлүүлэх ёстой... Closing the Gap бол зүгээр л статистикийн тухай биш; энэ бол бодит амьдрал, бат бөх гэр бүл, гэрэлтэй ирээдүйн тухай юм... Энэ бол бидний хүүхдүүд эрүүл, бахархалтай, соёлтойгоо холбогдон өсч бойжих нөхцөлийг хангах тухай.”
Та Монгол хэлээр илүү олон подкаст сонсмоор байна уу?
SBS Mongolian вэб сайтаар зочилж эсвэл манай Facebook хуудсыг дагаарай. Мөн Apple Podcast, Google Podcast
, Spotify сувагт бидэнтэй нэгдээрэй. Мөн долоо хоног бүрийн Мягмар гарагт 2-3 цагийн хооронд SBS 3-р сувгаар Монгол хэл дээрх хөтөлбөрөө хүлээн авч сонсоорой.