Superannuation гэж юу вэ?

Walk

Source: Pixabay

Хэрвээ та Австрали улсад хөдөлмөр эрхэлж байгаа бол ажил олгогч танд олгох цалин болгоны тодорхой хувьтай тэнцэх мөнгийг таны superannuation санд төлж байх ёстой. Тэгвэл superannuation гэж юу болох, ямар зорилготой мөн танд хэрхэн нөлөөлөх талаар ярилцацгаая.


Superannuation гэж юу вэ?

Superannuation гэдэг нь таны цалинтай хөдөлмөрөөс тэтгэвэрт гарсны дараа таны орлого болох урт хугацааны хадгаламжийн төлөвлөгөө юм. Залуу байхад тэтгэвэрийн нас их хол мэт санагддаг, гэхдээ Австралийн Эрүүл Мэнд болон Нийгмийн Халамжийн Институтээс гаргасан судалгаагаар Австраличуудын дундаж наслалт одоогийн байдлаар 82 гэдгийг бодож үзэх нь зөв.
"Тэгэхээр тэтгэвэрт гарснаас хойш ойролцоогоор 15-20 жил амьдрах хадгаламж хэрэгтэй гэсэн үг юм. "
Тэгэхээр тэтгэвэрт гарснаас хойш ойролцоогоор 15-20 жил амьдрах хадгаламж хэрэгтэй гэсэн үг юм. 
Засгийн Газраас олгодог тэтгэвэрт хэдийгээр ихэнх хүмүүс хамрагдах боломжтой ч энэ нь зарим хүмүүст тааламжтай амьдралын хэв маягт хангалттай бус гэж тооцогддог. 

Сиднейн Их Сургуулийн Бизнесийн сургуулийн профессор Dr Michael Rafferty superannuation хэрхэн ажилладаг тухай тайлбарлалаа.

"Энэ нь 18 нас хүрсэн болон сард $450 буюу түүнээс дээш орлоготой хүн бүхэнд цалингийнх нь 9.5%-тай тэнцэх мөнгө хадгалагдах ба энэ нь дараагийн хэдэн жилд 12% хүртэл өсөх боломжтой байдаг. Энэхүү хадгаламж нь superannuation санд хадгалагддаг ба яваандаа хувьцааны зах зээл, үл хөдлөх хөрөнгө зэрэгт хөрөнгө оруулалт болдог. Ингэснээр цаг хугацаа өнгөрөхөд таны хөрөнгө ашигаа өгч таны superannuation хадгаламжийн хэмжээ өсдөг. Бүх хүмүүсийн 7 хоног болгоны цалингийн хуудаст хэр хэмжээний мөнгө superannuation санд төлөгдсөн нь тэмдэглэгдсэн байдаг тул та байнгын хянах боломжтой."

Dr Rafferty хэлэхдээ дагалдан болон дадлагажигч оюутнууд мөн адил superannuation хадгаламжтай байх эрхтэй гэж хэлсэн юм. 

"Үндсэн шалгуур нь та сард $450 буюу түүнэс дээш орлоготой байх юм. Тэгэхээр орлогын шалгуурт тэнцэж байвал бүх дадлагажигч оюутнууд ажил олгогчоороо superannuation төлүүлэх боломжтой гэсэн үг юм. Таны 7 хоног бүрийн цалингийн хуудас дээр хэр хэмжээний мөнгө таны super санд төлөгдсөн нь тэмдэглэгдсэн байдаг тул та байнга хяналттай байх боломжтой."
"17-н сая Австраличууд superannuation сандаа хөрөнгө оруулдаг."
Одоогоор 17 сая Австраличууд superannuation санд хадгаламжтай боловч Dr Rafferty хэлэхдээ зарим хүмүүс ямар төрлийн ажил хийж байгаагаас хамааран энэ хадгаламжийн санд орлого оруулдаггүй. 

"Зарим хүмүүст superannuation төлөгддөггүй. Тухайлбал, цалингаа бэлэн мөнгөөр авч буй ажилчид мөн бага цагаар олон газар ажилладаг, өөрөөр хэлбэл, нэг ажил олгогчоос сардаа $450-с бага цалин авч байгаа бол ажил олгогч нь superannuation төлөхгүй. Гэхдээ Австралид ихэнхи ажилчидын superannuation-д ажил олгогчоосхөрөнгө оруулдаг"
"Банк болон даатгалын компаниуд өөрийн гэсэн superannuation сан эсвэл хөрөнгө зохицуулалтын хэлтэстэй байдаг."
Superannuation Сангуудын Нийгэмлэгийн мэдээллэснээр 2015 оны 12 дугаар сарын байдлаар Австраличуудын superannuation хадгаламж $2 триллион гаруй хүрсэн байв.  

"Зарим нь бидний мэдэх банкууд болох Westpac болон Commonwealth эсвэл даатгалын компаниуд байдаг. Тэд өөрийн гэсэн superannuation сан эсвэл хөрөнгө зохицуулалтын хэлтэстэй байдаг ба эдгээр нь хоорондоо хамтран ажилладаг. Эдгээр байгууллагын superannuation сан нь арай олон төрлийн хөрөнгө оруулалтын сонголтуудыг санал болгодог. Нэг сонголт нь эрсдэл багатай хөрөнгө оруулалт буюу засгийн газрын бонд болон бага эрсдэлт үнэт цаасанд хөрөнгө оруулах санал байхад арай эрсдэл өндөртэй буюу ‘өсөлтийн сан’ мөн санал болгодог. Энэ нь мэдээж зах зээлийн хөдөлгөөнт өртөх магадлал өндөртөй байдаг"
"Австрали улсад superannuation сангийн маш олон сонголтууд байдаг ба ихэнх тохиолдолд та өөрийн сонголтоор хаана хадгаламжаа нээхээ шийдэх боломжтой."
Австрали улсад superannuation сангийн маш олон сонголтууд байдаг ба ихэнх тохиолдолд та өөрийн сонголтоор хаана хадгаламжаа нээхээ шийдэх боломжтой. Хэрвээ ямар нэгэн сонголт хийгээгүй тохиолдолд ажил олгогч танд санал болгоно. Таны нийт ажил хийх хугацаанд таны superannuation сан аяндаа хуримтлагдан өснө. 

Бүх сангууд адил биш тул та байнга өөрийн сангийнхаа үзүүлэлтийг хянаж байх нь чухал хэмээн Dr Rafferty санууллаа. 
"Хадгаламжиндаа хувиараа хөрөнгө оруулдаг хүмүүс хамгийн их ашиг авдаг."
"Хэрвээ та буруу superannuation санд хамрагддаг эсвэл хөрөнгө оруулалтын буруу сонголт хийсэн тохиолдолд бусад бага өртөгтэй, сайн үзүүлэлттэй санг сонгосон хүмүүстэй харьцуулахад 400-500 мянган долларын алдагдалтай байх магадлалтай. Тиймээс энэ их чухал юм. Мэдээж, ихэнх хүмүүс 50, 60 нас хүртлээ хадгаламжиндаа тийм их санаа зовоод байдаггүй. Гэхдээ тэр үед өөрчлөлт хийхэд үр дүн багатай байдаг тул та одооноос л анхаар ч байх нь чухал"

Хамгийн том ашиг нь superannuation сандаа нэмэлт мөнгө оруулж хадгалдаг хүмүүсд гарах ба энэ нь идэвхитэй тогтмол мөнгө хадгалдаг хүн засгийн газрын урамшуулал авдаг гэсэн санааг илтгэж байгаа юм.

Super Co-Contribution гэдэг нь жилд 51 мянган доллараас бага орлоготай мөн superannuation сандаа тогтмол мөнгө хувиараа нэмж хадгалдаг хүмүүст зориулсан засгийн газрын урамшууллын систем юм. Эдгээр хүмүүсийн санд засгийн газраас жилд татваргүй $500 урамшуулал болгон оруулдаг. 
Танд олон superannuation сан байдаг бол тэднийг нэгтгэх нь бас нэгэн хадгаламжаа нэмэгдүүлэх арга юм.
"Танд олон superannuation сан байдаг бол тэднийг нэгтгэх нь бас нэгэн хадгаламжаа нэмэгдүүлэх арга юм"
Австралийн Үнэт Цаас болон Хөрөнгө Оруулалтын Хорооноос та сангуудаа нэгтгэх нь нэмэлт төлбөрөө хэмнэж, бичиг цаасны ажлыг хөнгөвчлөн, мөн сангуудаа нэг дор хянахад хялбар болно гэж зөвлөж байна. 

Австралийн Татварын Хэлтсийн MyGov вэбсайт -р орон та сангуудаа шилжүүлэн хөдөлгөн өөрчлөлт хийх боломжтой.
"Гадаадад төрсөн Австраличууд тэтгэврийн сангаа төрсөн нутагтаа зарцуулж болох уу?"
"Тиймээ, болно. Хэрвээ та хуримтлагдсан тэтгэврийн хадгаламжаа аваад нутагруугаа буцах гэж байгаа эсвэл өөр улс руу зорчих гэж байгаа тохиолдолд тэтгэврийн сангаа бүтнээр нь авах өргөдөл гаргаж болдог. Мөн иргэншил авсан олон хүмүүс засгийн газрын тэтгэвэрт ч өргөдөл гаргах боломжтой байдаг."

Та доорхи вэбсайтуудаас дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

Australian Taxation Office (ATO) - www.ato.gov.au/Individuals/Super/
Энэ бол superannuation сангийн талаар мэдээлэл авах үндсэн сайт ба эндээс зарим мэдээллийн үнэн, худлыг шалгаж болно. 
Australian Taxation Office (ATO) - www.ato.gov.au/calculators-and-tools/check-your-super/
ATO-н үнэгүй онлайн хэрэгслийг ашиглан та сангуудаа байнга хянах боломжтой. Мөн алдагдсан сан хайж олох эсвэл сангуудаа нэгтгэх, шилжүүлэх боломжтой. 
MoneySmart - www.moneysmart.gov.au
Энэ вэбсайт дээрээс хөрөнгө оруулагчид, санхүүгийн бүтээгдэхүүн хэрэглэгчдэд зориулсан олон санхүүгийн мэдээлэл зөвлөгөөг авч болно. 
The Association of Superannuation Funds of Australia Ltd - http://www.superannuation.asn.au/


Share
Follow SBS Mongolian

Download our apps
SBS Audio
SBS On Demand

Listen to our podcasts
Independent news and stories connecting you to life in Australia and Mongolian-speaking Australians.
Find out when and why Mongolians first came to Australia.
Get the latest with our exclusive in-language podcasts on your favourite podcast apps.

Watch on SBS
SBS World News

SBS World News

Take a global view with Australia's most comprehensive world news service
Superannuation гэж юу вэ? | SBS Mongolian