Та The Frontier War гэж хаа нэгтээ сонсож байсан уу. Британичуудын колончлолын үед уугуул иргэд болон энд суурьшсан хүмүүсийн хооронд 100 гаруй жил үргэлжилсэн ширүүн мөргөлдөөнийг ийнхүү нэрлэжээ. Хэдийгээр Австрали улс хилийн чанадад хийсэн дайныг хүндэтгэн үздэг ч өнөөдрийн Австралийг бий болгосон уг тэмцэл, дайныг хараахан хүлээн зөвшөөрөөгүй байна.
Кино найруулагч Rachel Perkins 2022 онд Британичуудаас газар нутгаа хамгаалж буй уугуул иргэдийн тэмцлийн мөн чанарыг харуулсан The Australian wars цуврал киног бүтээсэн юм.




Share






