Ажлын байран дахь ялгаварлан гадуурхалт, жендерт суурилсан хүчирхийлэл, санхүүгийн тэгш бус байдал... Ийм үед эмэгтэйчүүдэд зориулсан тусгай эрх зүйн үйлчилгээ шаардлагатай болдог. Гэхдээ энэ бол ердөө цөөн хэдхэн жишээ юм. Австралийн хуулийн системийг ойлгож, ашиглахад хэцүү байвал танд туслах аюулгүй, нууцлалтай, соёлд нийцсэн байдлаар хамгаалан ажилладаг үнэ төлбөргүй эрх зүйн үйлчилгээнүүд байдаг.
Гол агуулга:
- Эмэгтэйчүүд эрчүүдээс өөр хууль зүйн бэрхшээлүүдтэй тулгардаг. Тэдэнд ажлын байрны ялгаварлан гадуурхалт, гэр бүлийн хүчирхийлэл, санхүүгийн тэгш бус байдал гэх мэт асуудлууд ихэвчлэн тулгардаг.
- Women’s legal services аюулгүй байдал, нууцлалыг нэн тэргүүнд тавьдаг.
- Шаардлага хангасан эмэгтэйчүүдэд улс даяар үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлдэг
- Цагаач болон дүрвэгч гаралтай эмэгтэйчүүд, мөн уугуул иргэдийн эмэгтэйчүүдэд мэргэжлийн үйлчилгээ нь тусламж үзүүлдэг.



Эрхзүйн тусламж үйлчилгээ авах байгууллагууд:
Women's Legal Services (state or territory)
Working Women's Centre Australia (state or territory) or phone the listed 1800 number
inTouch Women’s Legal Centre (Victoria only) or phone 1800 755 988
Алслагдсан орон нутагт амьдардаг бол:
Support is available in person, online or by phone through Community Legal Centres or the Legal Aid commissions listed below:
Та Монгол хэлээр илүү олон подкаст сонсмоор байна уу?
Манай Facebook хуудсыг дагаж, Apple Podcast, Spotify сувагт бидэнтэй нэгдээрэй. Мөн долоо хоног бүрийн Мягмар гарагт 2-3 цагийн хооронд SBS 3-р сувгаар Монгол хэл дээрх хөтөлбөрөө хүлээн авч сонсоорой.






