Sleep on it — жаахан инээдтэй сонсогдож байгаа биз?
Үгчилэн орчуулбал, нэг юман дээр унтах гэсэн үг шиг.
Гэхдээ үнэндээ энэ нь шийдвэр гаргахаасаа өмнө жаахан хугацаа гаргаж бодох, магадгүй нэг шөнийн турш унтаж амраад илүү тодорхой шийдэх гэсэн санаа юм.
Энэ хэлц үг эртнээс хэрэглэгдэж иржээ. Анх 1519 онд Английн хаан VIII Генри “Унтаж, зүүдлээд бодъё” гэж хэлсэн байдаг. Манайхаар бол "Зүүдээ манах" гэдэгтэй төстэй юм уу даа. Тэр үед ч гэсэн сайн унтах нь илүү тодорхой сэтгэхэд тус болдог гэдгийг хүмүүс мэдэж байжээ!
Өнөө үед ч “sleep on it” гэх энэ хэлц хэрэглэдсээр байна.
Жишээлбэл,
Хэн нэгэн чамаас ямар нэг зүйлд хурдан шийдвэр гаргахыг хүсэхэд чи:
- I’m not sure. I’ll sleep on it and tell you tomorrow.
Ажил дээрээ ингэж хэрэглэж болно:
- My manager wants an answer today, but I think I’ll sleep on it first.
Энгийн амьдралын нөхцөлд, жишээ нь аялалд явах эсэхээ шийдэхдээ:
- I’m not sure if I want to go hiking this weekend. Let me sleep on it.
Мөн зөвлөгөө өгөхдөө бас хэрэглэж болно:
- Don’t rush your choice — sleep on it and see how you feel in the morning.
Бүх дугаарыг сонсохыг хүсвэл Words We Use цувралыг сонсоорой!
Credits:
Host: Undrakhbayar Jargalsaikhan
Written by: Josipa Kosanovic
Graphic design: Dorry Wang
Educational consultant: Professor Lynda Yates
Produced by: Josipa Kosanovic




