SBS Learn English | MiniPod: To shout | Words we use

FINAL_Word We Use  Thumbnail (3).jpg

To shout – you probably know it means to say something very loud.

Англи хэлээ илүү унаган бөгөөд сонирхолтой болгоё гэвэл эдгээр хэлц үгсийг сураарай. Words We Use цуврал энэ дугаартаа 'to shout' хэлц үгийн утгыг ойлгоход туслах болно.


To shout – энэ үгийг та “чанга дуугарах, хашгирах” гэсэн утгаар нь мэддэг байх.

Гэхдээ үүнээс ч олон утгаар shout хийж болно.

Жишээ нь уурлаж бухимдахдаа, эсвэл анхааруулахдаа shout гэх үгийг хэрэглэж болно:

  • The teacher shouted to quieten the class.

Мөн баярласан, гайхсан үед эсвэл спортын багтаа дэмжихдээ::

  • I shouted when my team scored the winning goal!

Өөр утгатайгаар ч хэрэглэгддэг. Жишээлбэл, хэн нэгний уух зүйлийг эсвэл хоолны мөнгийг төлөхийг ингэж хэлж болдог.

  • I’ll shout you a coffee.
  • After the game, I shouted my mate a drinks.

Мөн ямар нэг зүйл хүчтэй сэтгэгдэл төрүүлэхэд хэрэглэж болно:

  • Her dress really shouts confidence.

Заримдаа хэн нэгэнруу залгах гэсэн утгатай ч байж болно:

  • I’ll give you a shout later when I’m free.

Радиогоор DJ-ууд хэн нэгэнд shout out өгдөг. Төрсөн өдөр нь болсон эсвэл тэдний нэвтрүүлгийг дэмжиж байгаад талархал илэрхийлж байгаа утгатай:

Бүх дугаарыг сонсохыг хүсвэл Words We Use цувралыг сонсоорой!

Spotify болон Apple Podcasts-оос сонсох боломжтой.


Credits:

Host: Undrakhbayar Jargalsaikhan

Written by: Josipa Kosanovic

Graphic design: Dorry Wang

Educational consultant: Professor Lynda Yates

Produced by: Josipa Kosanovic


Share

Follow SBS Mongolian

Download our apps

Watch on SBS

SBS World News

Take a global view with Australia's most comprehensive world news service

Watch now