Гол агуулга:
- Газрын эрх гэдэг нь хүний хувийн өмч биш тодорхой хэсэг Crown land-ийг хамардаг. Энэ нь Абориген болон Торресийн хоолойн олон нийтэд соёлын, нийгмийн болон эдийн засгийн ашиг тусын төлөө буцаан олгосон газар юм.
- Газрын эрх (Land right), уугуул өмчлөл (native title), болон гэрээ (treaty) нь өөр өөр хууль эрх зүй, улс төрийн үйл явц боловч бүгд Анхны Үндэстнүүдийн Эх нутагтайгаа холбогдсон холбоог хүлээн зөвшөөрөх, өөрөө шийдвэр гаргах эрхийг нь дэмжихэд чиглэдэг.
- Энэ хөдөлгөөн 1966 оны Wave Hill Walk-Off зэрэг үйл явдлуудаас эхэлж, 1976 оны Aboriginal Land Rights (Northern Territory) Act зэрэг түүхэн чухал хуулиуд батлагдахад хүргэсэн бөгөөд өнөөдөр ч ахиц дэвшил нь үргэлжилсээр байна.
Австралийн уугуул иргэдийн газрын эрх гэж юу вэ?
Олон жилийн турш Абориген болон Торрес хоолойн арлын ард түмний газар нутагтайгаа холбогдсон холбоог хүлээн зөвшөөрдөггүй байлаа. Тэдэнд уламжлалт газартаа хууль ёсны хяналт тавих боломж олгохын тулд газрын эрхийн хуулиудыг бий болгосон.
Колоничлолоос өмнө Абориген болон Торрес хоолойн арлын ард түмэн хэдэн арван мянган жилийн турш энэ газраа эрхэмлэн дээдэлж ирсэн.
Харин колоничлол “terra nullius” буюу “хэнд ч харьяалагддаггүй газар” гэсэн худал ойлголтод үндэслэн ямар ч тохиролцоогүйгээр тэдний газрыг булаан авсан юм.

1975 оны 8-р сарын 16-нд Ерөнхий сайд Gough Whitlam газар нутгийг Gurindji хүмүүст бэлгэдлийн утгаар буцаан өгсөн бөгөөд энэ үйлдэл нь Whitlam элсэн шороог Vincent Lingiari-ийн гар дээр асгаж буйгаар алдаршсан юм. Source: AAP
Уугуул иргэдийн газрын эрх хэрхэн эхэлсэн бэ?
Орчин үеийн газрын эрхийн хөдөлгөөн 1966 онд Wave Hill Walk-Off — Northern Territory дахь Gurindji малчид болон тэдний гэр бүлийнхний хийсэн ажил хаялтаар эхэлсэн. Энэ эсэргүүцэл нь хөдөлмөрийн нөхцөл сайжруулах, уламжлалт газрыг буцаан авах шаардлагыг тавьж байсан юм.
1967 онд болсон үндэсний бүх нийтийн санал асуулгаар Австралийн Засгийн газарт Абориген болон Торрес хоолойн арлын ард түмний төлөө хууль тогтоох эрх олгосон. Энэ нь 1976 оны Aboriginal Land Rights (Northern Territory) Act батлагдахад хүргэсэн бөгөөд уламжлалт газар нэхэмжлэлийг албан ёсоор хүлээн зөвшөөрсөн анхны хууль болсон юм.
Зарим муж, нутаг дэвсгэрүүд өөрийн гэсэн газрын эрхийн хуультай боловч Австрали улс одоогоор үндэсний хэмжээний нэгдсэн газрын эрхийн хуультай болоогүй байна.
Уугуул иргэдийн газрын эрх юу хамардаг вэ?
Газрын эрх нь зөвхөн засгийн газрын эзэмшлийн газар буюу Crown land-д үйлчилдэг бөгөөд хувийн өмчид хамаарахгүй. Буцаан өгсөн газрыг худалдах, барьцаалах боломжгүй. Харин энэ газар нь итгэмжлэлээр хадгалагдаж, Анхны Үндэстнүүдийн олон нийт өөрсдөө түүнийг арчилж, түүнтэй холбоотой шийдвэр гаргах боломжтой болдог.
Абориген болон Торрес хоолойн арлын ард түмнийг төлөөлөх, буцаан өгсөн газрыг удирдахад туслах зорилгоор газрын зөвлөлүүдийг байгуулсан. Эдгээр зөвлөл нь олон нийтэд газраа соёлын, нийгмийн, байгаль орчны болон эдийн засгийн зорилгоор ашиглахад нь дэмжлэг үзүүлдэг.
READ MORE

Explainer: The '67 Referendum
Уугуул иргэдийн газрын эрх (land right), уугуул өмчлөл (native title) болон гэрээ (treaty) ямар ялгаатай вэ?
Ихэвчлэн хамт ярьдаг ч эдгээр нэр томъёо өөр өөр утгатай:
· Land rights: Засгийн газраас гаргасан хууль бөгөөд тодорхой Crown land-ийг Aboriginal болон Torres Strait Islander хүмүүст буцаан өгдөг. Эдгээр газрыг ихэвчлэн газрын зөвлөл удирддаг.
· Native title: Зарим Анхны Үндэстнүүд уламжлалт хууль, заншлын дагуу газар, усандаа эрхээ хадгалсаар байгааг хууль ёсоор хүлээн зөвшөөрсөн явдал.
· Treaty: Засгийн газар болон Анхны Үндэстнүүдийн хооронд байгуулсан албан ёсны гэрээ. Шинэ Зеланд, Канад зэрэг улсууд ийм гэрээтэй байдаг ч Австрали улс одоогоор үндэсний хэмжээний гэрээ байгуулаагүй байна.
Эдгээр нь бүгд Анхны Үндэстнүүдийн хувьд шударга ёс, хүлээн зөвшөөрөх, өөрсдөө шийдвэр гаргах эрхийг хангахад чиглэдэг.

Vincent Lingiari-ийн удирдсан Wave Hill walk-off нь Австралийн уугуул иргэдийн газрын эрхийн түүхэнд чухал мөч болсон юм. 1966 онд Gurindji-ийн малчид, гэрийн ажилчид болон тэдний гэр бүлийнхэн хөдөлмөрийн муу нөхцлийг эсэргүүцэж, газрын эрхийнхээ төлөө тэмцэж Wave Hill Station-оос гарчээ. Credit: National Museum Australia
Өнөөдөр уугуул иргэдийн газрын эрх яагаад чухал вэ?
Газрыг буцаан олгох нь тухай хүмүүст өөрийн хэл, соёл, эх нутагтайгаа дахин холбогдох боломж олгодог. Мөн орон сууц, эрүүл мэнд, боловсрол болон эдийн засгийн бие даасан байдлыг нь дэмждэг.
Wiradjuri Nyemba гаралтай, усны эрхийн шинжээч доктор Virginia Marshall тайлбарлахдаа:
“Ус бидэнтэй ярьдаг, мод бидэнтэй ярьдаг. Гэхдээ бидэнд хамааралгүй барууны байгаль орчны үзэл суртал, үзэл баримтлалыг авах шаардлагагүй… Манай хууль, бүтээлийн домог бидний ойлголтыг чиглүүлдэг.”
Газрын эрх гэдэг нь хүний гэр, айлын хашааг булааж авах тухай биш. Энэ нь түүхэн болон соёлын холбоогоор хүлээн зөвшөөрөгдсөн тодорхой Crown land-ийг буцаан өгөхөд чиглэдэг.
Орон нутгийн жишээ: Darkinjung Land Council
Шинэ Өмнөд Уэльсийн Aboriginal Land Rights Act-ын дагуу байгуулагдсан Darkinjung Local Aboriginal Land Council нь газрын эрхийн бодит боломжийг харуулж байна.
Gomeroi гаралтай, үндэслэгчдийн нэг Uncle Barry Duncan 1983 онд энэ зөвлөл хэрхэн эцэг эхийнх нь хашаанд эхэлж байсныг дурсан ярихдаа,
“Энэ нь манай олон нийтийг нэгтгэсэн. Энэ бол газрыг дахин уугуул эзэмшилд оруулах арга зам байсан.”
Энэ бүхэн олон жилийн турш Darkinjung эдийн засгийн боломж бий болгоход тусалж, олон нийтийн шийдвэр гаргалтыг бэхжүүлжээ.
Uncle Barry эргэн дурсахдаа: “Одоо хүмүүс ойлгож байна… бид газар эзэмшлээ маш ухаалаг, зөв удирдсан байжээ.”

Vincent Lingiari beside a plaque marking the handing over of the lease in Wattie Creek, 1975. Credit: National Museum Australia
Уугуул иргэдийн газрын эрхэд ямар бэрхшээл тулгарах вэ?
Газрын эрхийн үйл явц төвөгтэй, удаан байж болно. Буцаан өгөх боломжтой газар хязгаарлагдмал бөгөөд зарим нэхэмжлэл хууль эрх зүй, улс төрийн саадтай тулгардаг.
Эдгээр бэрхшээлүүдийг үл харгалзан, газрын эрх нь Австралийн эвлэрэл, шударга ёс болон Анхны Үндэстнүүдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх замналын чухал хэсэг хэвээр байна.
Уугуул иргэдийн газрын эрх бүх Австраличуудын хувьд яагаад чухал вэ?
Австралид шинээр ирэгсдийн хувьд газрын эрхийн тухай мэдэх нь илүү гүн түүхтэй холбогдох арга зам юм. Энэ нь газраа алдах тухай биш — харин хүмүүс ба газар хоорондын дэлхийн хамгийн эртний амьд холбоог хүлээн зөвшөөрч, сэргээх тухай юм.
Энэ холбоо 60,000 гаруй жилийн турш оршин тогтнож ирсэн бөгөөд өнөөдөр ч үргэлжилсээр байна.
Та Монгол хэлээр илүү олон подкаст сонсмоор байна уу?
Манай Facebook хуудсыг дагаж, Apple Podcast, Spotify сувагт бидэнтэй нэгдээрэй. Мөн долоо хоног бүрийн Мягмар гарагт 2-3 цагийн хооронд SBS 3-р сувгаар Монгол хэл дээрх хөтөлбөрөө хүлээн авч сонсоорой.