Үүнээс өмнө Холбооны засгийн газраас 350 цэргийн бие бүрэлдэхүүнийг Викториа муж руу илгээгээд байв.
Даваа гаригийн байдлаар Викториа муж 177 шинэ тохиолдол нэмж бүртгээд байгаа бөгөөд байдлыг хяналтдаа оруулахад хэтэрхий эрт байгааг мужийн захиргаанаас мэдээлсэн байна. Үүнтэй зэрэгцэн, Сидней хотод тархсан шинэ голомт цаашдаа хяналтаас гарах аюултай байгаа аж.
Хэрэв байдал хурцадвал хамгийн түрүүнд шөнийн клуб, зоогийн газрууд гээд үйлчилгээний салбарын үйл ажиллагааг түр хааж магадгүй гэлээ.






