Хүүхэд бүхэн ялгаатай. Зарим нь тогтож сууж чаддаггүй, анхаарал нь амархан сарнидаг, байнга гүйж хариадаг, эрэмбэ дараалал хүлээх тэвчээр муутай дэггүйхэн хүүхдүүд байдаг. Хэрвээ ийм шинж тэмдэг танд болон танай хүүхдэд илэрч байвал мэргэжлийн эмчид үзүүлж оношлуулахад илүүдэхгүй. Энэ нь ADHD (Attention Deficit Hyperactivity Disorder) буюу анхаарал дутмагшил хэт хөдөлгөөнтөх эмгэг байж болох юм.
Гэхдээ сахилгагүй, хөдөлгөөнтэй хүүхэд болгон ADHD-тэй гэсэн үг биш. Хэрвээ та санаа зовж байгаа бол мэргэжлийн эмчид хандаж, тусгай асуумжийн тусламжтайгаар оношлодог.
Эмийн болон сэтгэлзүйн эмчилгээгээр хэт хөдөлгөөнт байдлыг намжааж, анхаарал төвлөрлийг сайжруулж болдог ажээ.
Бид ADHD-тэй хүүхдээ өсгөж буй ээж Ц.Ононтой ярилцаж, Австралид хэрхэн оношлуулсан болон эмчилгээ, хүүхдээ хэрхэн хүмүүмүүлдэг тухай асуусан юм.






