Уран бүтээлч, хөөмийч Г.Бөхчулуунтай ярилцлаа.
Монголын уран бүтээлч, хөөмийч Г.Бөхчулууны “The journey” цомог Австралийн ARIA /Australian Recording Industry Association/ award-ын шилдэг таван цомгийн нэгээр шалгарлаа. Энэ бол Америкийнхаар бол Grammy, Монголынхоор бол Пентатоник наадмын шилдэг цомогт багтлаа гэсэн үг юм байна. Энэ сарын сүүлээр эдгээр шалгарсан таван цомгоос шилдгийг нь тодруулах юм байна.






