Australia Awards тэтгэлгийг жил бүр 10 оюутанд олгодог байсныг 50 болгохоор санал тавьлаа

330570188_906650983648741_1476034088267007510_n.jpg

Австралийн Боловсолын сайд Jason Clare- тэй уулзлаа.

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Австралийн Холбооны улсад дөрвөн өдрийн албан айлчлал хийгээд өнөөдөр эх орондоо буцаж байна.


Ярилцлагын гол агуулга:
  • Australia Awards тэтгэлгийг жил бүр 50 Монгол оюутанд олгохоор болголоо
  • Австрали дахь Монгол сургуулиудад хувьсах зардал олгоно
  • Хувиараа мөнгөө төлж сурдаг оюутнуудад хөнгөлөлт олгохоор их, дээд сургуулиудтай тохирлоо
Түүнийг Монголруу нисэхийн өмнөхөн онцгоны буудал дээр энэхүү ярилцлагыг онлайнаар бичиж авлаа. Олон нийтийн газарт бага зэрэг орчны шуугиантай бичигдсэнд сонсогч та бүхнээс хүлцэл өчье.

334949074_3483235935281327_5236000657173842292_n.jpg
Сидней дэх монгол сургуулиар зочилж, сургуулийн үйл ажиллагаатай танилцав. Энэ үеэр тус сургуулийг үүсгэн байгуулагч Э.Оюумаагийн идэвх санаачилга, хичээл зүтгэлийг үнэлэн Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яамны “Жуух бичиг”-ээр шагнав. Түүнчлэн боловсролын салбарын харилцаа хамтын ажиллагааг хөгжүүлэхэд оруулж буй хувь нэмрийг нь үнэлэн Шинэ Зеланд Улсад оршин сууж буй Д.Сувдааг “Боловсролын тэргүүний ажилтан” цол тэмдгээр, Куртины их сургуулийн доктор Д.Сэндэр, Перт дэх монгол сургуулийн захирал А.Нина нарыг БШУЯ-ны “Жуух бичиг”-ээр шагнасныг тус тус танилцууллаа. Credit: Mongolian Embassy in Australia
Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Элчин сайд Д.Даваасүрэн нар уулзалтын үеэр.
Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Элчин сайд Д.Даваасүрэн нар уулзалтын үеэр Credit: Монгол Улсаас Австралийн Холбооны Улсад суугаа Элчин сайдын яам
330355133_880028196387552_589136257994925704_n.jpg
Австралийн шилдэг их сургуулиудад ажиллаж буй судлаач, докторууд болон докторын зэргээр суралцаж буй монгол оюутнуудтай уулзав. Credit: Mongolian Embassy in Australia
335100581_746061740576953_2588714190622539976_n.jpg
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Австралийн Холбооны Улсын Парламентын Сенатын Ерөнхийлөгч Сью Лаянз, Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик нарт бараалхав. Credit: Боловсрол, шинжлэх ухааны яам
330316630_1242773116326850_381296284618890096_n.jpg
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалангийн айлчлалын хүрээнд Австралийн Уоллонгонгийн их сургууль, Флиндерсийн их сургууль, Эдит Коуэны их сургууль, Холмесглены техник, мэргэжлийн боловсролын сургуультай тус тус “Хамтын ажиллагааны Санамж бичиг” байгуулав. Credit: Боловсрол, шинжлэх ухааны яам

Share
Follow SBS Mongolian

Download our apps
SBS Audio
SBS On Demand

Listen to our podcasts
Independent news and stories connecting you to life in Australia and Mongolian-speaking Australians.
Find out when and why Mongolians first came to Australia.
Get the latest with our exclusive in-language podcasts on your favourite podcast apps.

Watch on SBS
SBS World News

SBS World News

Take a global view with Australia's most comprehensive world news service