7-р сарын 1-нээс эхлэн Австралийн зарим хэсэгт цахилгааны төлбөр дундажаар 25 хувь, зарим хэсэгт бараг 40 хувиар нэмэгджээ. Бид эрчим хүчний үнэ ийнхүү нэмэгдэж байгаа шалтгааныг тайлбарлаж, мөн Австраличууд өрхийн цахилгааны төлбөрийг хэмнэх ямар арга хэрэглэж байгааг танилцуулах болно.
Австралид амьжиргааны өртөгийн хямрал тохиож байгаа энэ үед дахин нэг цохилт иргэдийн халаасанд ирж байна. Олон мянган өрхийн эрчим хүчний төлбөр энэ өвөл огцом нэмэгдэхээр байна.
Австралийн Эрчим хүчний зохицуулагчаас цахилгааны үнийн шинэ дээд хязгаар тогтоосноос болж ийнхүү үнэ нэмэгдлээ.







