Австралийн хүн ам 27 саяд хүрлээ. Яаж ингэж өссөн бэ

Australia's population growth has largely been driven by net overseas migration..png

Австралийн хүн амын өсөлтийн үндсэн шалтгаан нь гаднаас ирэх шилжилт хөдөлгөөнтэй байжээ. Source: AAP

Тус улсын хүн ам өнгөрсөн онд 624,100 хүнээр буюу 2.4 хувиар өссөн байна.


2023 онд Австралийн хүн ам 624,100 хүнээр нэмэгджээ. Энэ өсөлтөөс харахад 2032 он гэхэд 29.2-30.8 сая, 2071 он гэхэд 34.3-45.9 сая хүн амтай болох төлөвтэй байна.

Австраличууд хэрхэн 27 саяулаа болсон бэ

2023 оны 6-р сарын 30-ны байдлаар 26,638,544 хүн амтай байсан гэдэг тооцооллод үндэслэн 27 саяд хүртлээ хэмээн тооцож байгаа. Нэг минут 42 секунд тутамд нэг хүн төрж, хоёр минут 52 секунд тутамд нэг хүн нас барж, 45 секунд тутамд нэг цагаач Австралид ирж амьдардаг гэж үздэг. Эдгээр хүчин зүйлс нь нийт хүн амыг 50 секунд тутамд нэг хүнээр нэмэгдүүлэхэд нөлөөлсөн.

1992-2022 оны хооронд Австралийн хүн ам дунджаар 1.3 хувиар өссөн байна.

Хүн амын өсөлтийн шалтгаан юу байв

Аливаа улсын хүн амын өсөлтийг хоёр хүчин зүйлээр тодорхойлогддог. Нэгдүгээрт, байгалийн өсөлт: хэрэв тодорхой хугацаанд төрөлт-нас баралтаас олон байвал хүн ам өсч байна гэж үздэг.

Австралийн төрөлтийн түвшин буюу нэг эмэгтэйд ногдох төрөлтийн дундаж тоо одоогоор 1.63 байгаа нь дэлхийн дундаж 2.27-оос хамаагүй доогуур байна. Улс орнууд хүн амын тоогоо тогтвортой өсгөхийн тулд төрөлтийн түвшин 2.1 байх шаардлагатай гэж үздэг.

Хэрэв тухайн улсын төрөлтийн түвшин доогуур байвал гаднаас шилжин суурьшигчдын тоо эерэг буюу гадагшаа гарч амьдарч байгаа иргэдийн тооноос илүү байх ёстой юм.

Энэ утгаар нь харвал 2023 оны 6-р сар хүртэлх хугацаанд Австрали улсад 737,200 гадны хүн ирж, харин 219,100 хүн Австралиас гарсан байна. Энэ нь 518,000 хүний “ашигтай” жил байсан гэсэн үг.

AСТ-ний мэдээлснээр хоёр минут 43 секунд тутамд Австралийн нэг оршин суугч гадаадад амьдрахаар гарч байна.

2022 оны 6-р сарын 30-нд 26 сая орчим хүн амтай байх үед 18.3 сая нь Австралид, 7.7 сая нь хилийн чанадад төрсөн иргэд эзэлж байлаа.

2022-2023 онд Австралийн хүн амын жилийн өсөлт 2.4 хувь байв. Энэ өсөлт 2023-2024 онд 1.9 хувь хүртэл буурах төлөвтэй байна.

 


Share
Follow SBS Mongolian

Download our apps
SBS Audio
SBS On Demand

Listen to our podcasts
Independent news and stories connecting you to life in Australia and Mongolian-speaking Australians.
Find out when and why Mongolians first came to Australia.
Get the latest with our exclusive in-language podcasts on your favourite podcast apps.

Watch on SBS
SBS World News

SBS World News

Take a global view with Australia's most comprehensive world news service
Австралийн хүн ам 27 саяд хүрлээ. Яаж ингэж өссөн бэ | SBS Mongolian