Энэ оны 3-р сарын сүүлчээс хойш Австрали улс өөрийн иргэд, байнгын оршин суугчдаасаа бусдаар гадаадаас хүмүүс авахгүй байгаа. Үүний улмаас хэдэн арван мянган хүмүүс Австралид ирэх визээ ашиглаж чадалгүй хоцорсон юм. Тиймээс тэдгээр хүмүүст дахин боломж олгох үүднээс визний хураамжийн хөнгөлөлт, буцаан олголт хийхээр болсноо Холбооны Засгийн газраас зарлаад байна.
Хөнгөлөлт, хураамжийн төлбөрөөс чөлөөлөгдөх визний төрлүүдэд Монголчуудын хамгийн ихээр өргөдөл ирүүлдэг визний төрлийн нэг болох аяллын виз хамрагдаж байна. Хэрэв та эсвэл таны гэр бүл, дотны хэн нэгэн 3-р сарын 20-оос өмнө аяллын визээ авсан ч хил хаасны улмаас Австралид ирж чадаагүй тохиолдолд үнэ төлбөргүй дахин виз мэдүүлэхээр боллоо.





